bolod.M

2007-04-17 - Эвт шаазгай буга баримой!

*Эрлийз хурлийзууд Монголд хэрэггvй, тэднийг хөөн зайлуулах хэрэгтэй* гэх мэт хар vгс төрийн ордоны индэр хийгээд, олон нийтийн хөдөлгөөний уриа лоозон, гудамжны хvмvvсийн хараал, дэргэдэх нөхрийн амнаас хvртэл цөөнгvй дуулдах болсон.

Vндэсэрхэг vзэлтэй гэж өөрийгөө өргөмжилж, боржигон овогтон,  эгээ л Чингисийн тэдэн vеийн удам би, жинхэнэ халх хvн хэмээн өөрсдийгөө сайрхан онгирогч хоосон толгойтой сармагчин заримдагуудын энэ тэнэглэл хичнээн өчvvхэн бодолтойг нь харуулна.

Яс юмандаа өөрийнхөө жинхэнэ эцэг хэн болохыг ч мэдэхгvй нөхөд тэдэн дотор цохиж л яваа.

Тэгсэн атлаа өөрийгөө би халх Монгол хvн, алтан ургийн хvн, боржигон овгийн хvн гэж цээжээ дэлдэнэ.

Хэдхэн жилийн өмнө овог олгох болоход Монголчуудын дийлэнх нь дан ганц боржигон овогтон болсон гэдэг.

 Хөөрхий Чингисийн удам гэж гайхуулах гэж тэр л дээ. Гэхдээ энд тэдний заримыг буруутгах гэсэнгvй. Vнэндээ тэд ядаж vр хvvхдээ vеийн vед бага ястан байж эрлийз хурлийзаараа дуудуулж дарлуулж бvv яваасай л гэж тэгсэн хэрэг байж болох талтай. Тэрнээс биш яалаа гэж өөрийн овог гарлаасаа татгалзаж байх билээ дээ.

Ер нь л Монголчуудын дунд халх хvн л гэхээр цэвэр Монгол хvн гэх явцуу ойлголт байдаг.

Угтаа Монгол гэдэг их айл, олон овог аймгийн олон vндэстэн ястанаас бvрддэг улс билээ. Гэтэл халх л биш бол Монгол биш мэт vзэж бусад vндэстэн ястанаа дорд vзэж эрлийз хурлийз гэж гадуурхах нь эмгэнэлтэй.

 

Монгол газар нутагт 800.000-н жилийн тэртээгээс олон vндэстан ястан хүн тасралтгүй нутаглан аж төрсөөр ирсэн гэж судлаачид vздэг. Манай улс нь 2.5 сая хүн амтай. Хэлний хоёр бүлэгт багтах угсаатан ястан оршин суудаг. 90 гаруй хувийг монгол хэлний бүлэгт багтах халх, баяд, буриад, барга, дарьганга, дархад, дөрвөд, мянгад, захчин, өөлд, торгууд, үзэмчин, хамниган, харчин, хотгойд, цахар гэх мэт эзэлдэг. Хоёр дахь бүлэгт турк хэлтэн, казак, урианхай, хотон ордог.

Монгол улсын эдгээр угсаатан ястангууд үндсэн хуулиар батлагдсан бүрэн эрх эдэлж, нийгэм улс төр, эдийн засаг, соёл боловсролын үйл хэрэгт адил тэгш эрхтэй оролцдог гэх.

Гэтэл яагаад хэн дуртай нь Монгол улсынхаа vндсэн хуулийг зөрчиж ижилхэн Монгол улсын иргэн, Монгол улсын төлөө цохилох зvрхтэй, Монгол улсынхаа хөгжил дэвшилд гар бие оролцож ажиллаж амьдарч яваа нэгнээ гадуурхан vндэс угсаа ястанаар нь дуудаж доромжилж зvрхийг нь шархлуулна вэ.

Бvр УИХ-ын эрхэм гишvvд нь хvртэл чуулган дээрээ нэг нэгнээ эрлийз хурлийзаар нь дуудаж бага ястан хэмээн *Чи Монголын төрөөс зайл* хэмэн доромжилж байх юм. Энэ ч арай дэндэж байгаа хэрэг биш гэж vv.

Ер нь Монголд л төрж өссөн бол, Монголын улсын иргэн болсон л бол тэр хvн ямар vндэстэн ястан ямар арьстан ямар хэлтэн байх нь хамаа байна вэ. Адилхан Монголын иргэн л бол тэгш эрхтэй байх бусуу. Бvр эрлийз хурлийз хvмvvсийг судалж тагнаж удам сурдыг нь ухаж мэдээд олон нийтэд тараана гэж айлгаж дарамталж мөнгө нэхдэг луйварчин бизнес маягийн зvйл хийдэг бvлэг хvмvvс өөрсдийгөө сvржин нэрлэсэн хөдөлгөөн маягийн улс ч байдаг гэх юм билээ.

Энэ зуун голбалчлалын зуун. Бид хаалгаа нээж, бас vзэл бодлоо бас нээх хэрэгтэй юм шиг ээ.

Дэлхийн хамгийн хvчирхэг улс Америкийг хар. Олон vндэстэн ястаны өлгий болсон цагтаа цагаач нарын улс гэгдэж шоолуулж байсан энэ орон өдгөө Америк гэдэг агуу гvрний төлөө зvрх сэтгэлээрээ нэгдэж сайхан амьдралыг цогцлоож чадаж байна. Гэтэл цөөхөн хэдэн Монголчууд бид адилхан Монгол овог, ястануудаа хvртэл гадуурхан чичилж хэрэггvй vг унагаж, *шуудайнд хийсэн эвэр* шиг байдаг нь юуны учир вэ. Одоо больцгооё л доо. Бидэнд *хийх ажил их хорвоо дэлхий уудам* байна. Эвтэй vетэй хvчтэй гэдэг биш билvv.

Цаашилбал Монгол бvсгvй гадаад залуутай хамт явбал *янхан* нэр авна, бvр гэр бvл болж vр хvvхэд төрvvлвэл *Монгол цусаа бузарлалаа* гэх зэм хvртэнэ.

 Ийм явдал манайд байсаар л байна. Бид яагаад дэлхийн өнцөг булан бvрийн vндэстэнvvдтэй найзлаж нөхөрлөж хайрлаж дурлаж ханилж болохгvй гэж.

Малаар л бод л доо. Цус холдох тусмаа сайн vvлдрийн төл гардаг биш билvv.

 Эрлийз хvvхэд ухаантай бие бялдар царай зvс сайтай байдаг гэж бид ч гэсэн ярьдаг биздээ.

Монгол эх орон ард тvмэн газар нутгаа гэсэн сэтгэл зvрхтэй тvvний төлөө ажиллаж амьдарч чаддаг иргэн бидэнд хэрэгтэй болохоос, *би л цэвэр цусны халх хvн та нар эрлийз хурлийз* гэж хашгирагч худлаа орлигч, хутган vймvvлэгч *цус ойртсон тэнэгvvд* хэрэггvй мэт. Энэ мэт зvйлсийг улам дэвэргэж байгаа нь Монголчуудыг дотроос нь буталгах гэсэн хаа нэгтэйгээс шидсэн бодлоготой чулуу ч байж мэдэх талтай.

Угаасаа юм гэдэг хоёр талтай. Би vндэсэрхэг хvн гэж хашгирч туйлширч яваад харин ч гадны дайсны хоол болуузай гэж сэрэмжилнэ. Өдгөө Монголыг маань шууд халдан довтолж хаман эзлэхгvй нь лавтай. Орчин vед дэлхий нийт хvн төрөлхтөн ч энийг зөвшөөрөхгvй тэвчихгvй. Энэ бол хоцрогдсон арга. Орчин vед дэлхий нийтийн байдлыг ажиглаж байхад том гvрнvvд бусад улс vндэстэний голд нь чулаа хаяж дотор нь хагалан бутаргаж, яс vндэс vзэл бодлоор нь хуваан тэмцэлдvvлж тэдэнд зэвсэг техник хоол хvнс эм тариа гэх мэт хэрэгцээт зvйлсийг нь өндөр өртөгөөр шахаж, хариуд нь эд баялагийг нь цөлмөх арга хэрэглэдэг гэх...

Ямарч атугай Монголын ард тvмэн хоорондоо эвтэй найртай байх нь юу юунаас илvv чухал гэж хэлэх гээд жаахан хадуурчихлаа.

Орчин vе, даяаршил бидэнд илvv нээлттэй байж холыг харж ухаалаг хvмvvнлэг амьдрахыг шаардаж байна. 

Монголчууд минь, Монголын иргэд минь, Монголоо гэсэн сэтгэлтэй хvн бvр минь бид бvгдээрээ уужуу тайвуу сэтгэж, урт холыг харж, эвтэй найртай байж, нэгэн сэтгэлээр улс Монголынхоо хөгжил дэвшилийн төлөө зvтгэж, ирээдvй хойчдоо би Монголын иргэн би Монгол хvн хэмээх эрхэм бахархалыг өвлvvлцгээе!

Эвт шаазгай буга баримой!

Болод.М

Сэтгэгдэл бичих!

2009-10-27 -

Бичсэн: Зочин
миа
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax