2007-04-17 - Тал ба ой
Нэг.
Тал шиг эл хуль
Тал шиг уужим сэлvvн
Тал шиг санаа алдам
Тал шиг хязгааргvй мэт
Тал шиг алсын алс
Тал шиг нам гvмхэн
Тал шиг тайван
Тал шиг гунигтай
Тал шиг уудам
Тал шиг амьдрал
Энэ амьдрал
Эцэс төсгөлгvй мэт
Энэ их уйтгар гуниг
Эндээс л ирээд байх шиг ...
Хоёр.
Орчлон эрт урьд цагт
Тал байсан
Одоо
Ой болсон
Ойд бvгчим болсон
Ойд бvгд шамбааралдах болсон
Одоо тэнд амьдрал буцалж
Оволзох болсон
Олзолдох болсон
Орших эс орших
Улам ойрхон болсон
Талыг vлгэр гэж ярьдаг болсон
Талаас айдаг болсон
Талыг там гэж төсөөлдөг болсон
Талыг мөхөлөөр төсөөлдөг болсон....
Гурав.
Тал нууцхан хvсэл
Тал мөрөөдөл
Тал таашаал
Тал таашгvй
Тал ...
Хэхэ та нар намайг энэ нөхөр ч шvлгээр хол явахгvй нөхөр гэж шоолоод байна уу vгvй юу хэхэ. Харин ч миний ганц хобби бас тvлхvv хийдэг ажил бол шvлэг бичих юм шvv. Та нар намайг vхсэний дараа ойлгоод паа пvv болоод амаа барина шvv хаха зазаза наргиа байлаа. Би бол зvгээр л нэг хоббигоос цаашгvй сонирхогч шvv болгоогтун!
/Болод.М хvv нь/
|