bolod.M

2007-04-17 - Их Монгол 800 төрийн тvшээдийн бизнес vv?!!

Их Монгол 800 нэрийн дор мөн ч их бизнес хийж байна даа гэх нь vнэний ортой мэт санагдана. Аргагvй аргагvй төрийн тvшээдийн маань дийлэнх нь бизнесмэн хvмvvс компанийн захирлууд юм чинь улс төрөөр яаж бизнес хийдгийг яруу тодоор харуулж буй нь энэ биз гэх.

Ер нь нvдний өмнvvр чихний дэргэдvvр зөндөө л юм өнгөрч байна. Энд ганц нэг олны нvдэнд илэрхий байгаа амнаас ам дамжин яригдаж байгаа зvйлсийг энд жишээ татан өгvvлсvv. 

Жуулчинд явж байгаа машин дээр Tourist гэсэн бичиг бvхий өнгө vзэмж муутай алгын чинээ хуулга наахыг шаардан яамнаас нь 4000 төгрөгөөр шахаж байгаа нь нэг эрхэмийн төрийн нэр барьж хийж буй бизнес гэж ярих юм билээ. Арван мянган ширхэгийг л зарчихсан гэж бодоход 40 сая төгрөгийн бизнес юмсанж. Муугvй шvv. Лав л энэ мөнгө төрийн санд ороогvй нь лавтай байх гэлцэнэ...

 

Их Монгол 800 сан байгуулагдлаа гэж их л сvр дуулиан болж хөдөө гадаагvй л мөнгө хандивлах аян болсон. Урлагийнхан, хэвлэл мэдээллийнхэн хvртэл нэгдэж өргөн хэмжээний хандивын тоглолт зохион байгуулсан.

Одоо дуулдах нь ээ Их Монгол 800 санд маань 400 сая төгрөг цугларсан аж. Одоо тvvгээрээ юу хийх гээд байгаа нь тодорхойгvй л хэвээрээ байна. Анх яах гэж цуглуулсаныг нь ч ойлгоогvй одоо яаж зарцуулах бол гэж гайхаж сууна. Аягvй л яасан нь мэдэгдэхгvй удахгvй алга болно биз дээ гэж сэрдэх хvмvvс ч их байна. Яахыг нь харж суухаас өөр яахав дээ гэлцэнэ...

 

 Их Монгол 800 жилийн ойн сvр дуулианд хийгдсэн хийгдсэн ч гэждээ хийгдэж байгаа их бvтээн байгуулалт бол яах аргагvй төрийн ордоны өмнөх хvндэтгэлийн гэх танхим хаадын хөшөө юм. Анх баригдаж эхлэхдээ зардал нь 7 тэрбум гэгдэж байсан бөгөөд бvх л гаалийн татвар хөнгөлөлт ногоон гэрэл эдлvvлээд сэхэл аваагvй. Харин ч бvр зардал нь 15 тэрбум болж өсөж монголчуудын амыг ангайлгасан. Энэхvv мөнгөөр бол 9 давхар орчин vеийн орон сууц 15-ыг барих хөрөнгө юмсанж. Гэтэл гурван хөшөө нэг өргөтгөл танхим барихад л зарцуулж байдаг бид ч бас баян улс шvv. Хэрэвзээ энэ мөнгөөр 15 ширхэг 9 давхар орон сууц сvндрvvлчихсэн бол хичнээн сайн хэрэг болох билээ дээ. Мөрөөдөхөд мөнгө төлөхгvй гэж Монголын маань 2000-3000  өрх айл орон сууцтай болохгvй юу. Гэхдээ манай бизнес сэтгэлгээ нь хөгжсөн төрийн тvшээд сэргэлэн юм чинь төрийн ордоны доошооноо 150 давхар нууц ордон байр орон сууц бvр хотхон байгуулсан байхыг ч vгvйсгэх аргагvй шvv гэлцэнэ... 

 

Их Монгол 800 нэрийн дор бvтэн жил монголчууд баярлаж наадаж шоудаж байна гэхэд хилсдvvлэх болохгvй. Хөдөө гадаагvй яг л сонгууль болж байгаа юм шиг л найр наадам шоу vргэлжилсээр. Гадаадаас vе нь өнгөрсөн өнөө vеийн залуусын бараг мэдэхгvй шахуу хамтлаг дуучинг авчирч  3 тэрбумаар нь цацаж байх жишээтэй. Энэхvv шоуг тэгээд Yйлдвэр худалдааны яам нь зохион байгуулж байх юм. Энэ яамны зорилго чиглэл арай л өөр баймаар. Угтаа бол *Соёлын яам* л энийг хийж баймаар юм. Тэнд нь энэ зэргийн гудамжны vнэгvй шоу зохиочих чадвартай мэргэжилтэн баймаар л юм даа. Чөтгөр бvv мэддээ гэлцэнэ...

 

Монголын ард тvмэн гэж нvдэн балай чихэн дvлий, амьдрал ядуу болохоор өдрийн талхаа бодохоос цааш гавихгvй дээр нь ямар ч эрх мэдэл, эрх чөлөөгvй азгvй хvмvvс гэж vv?

Хэл амаа билvvдэж дээшээ гарсан нэгнээ муулж гоочилж тамын тогооны vлгэр vзvvлэхээс өөр хийж чадах юмгvй байж, харийн орон руу цагаачлахыг мөрөөдөн зvтгэцгээнэ. Гэр орноо зарж vр хvvэд, эцэг эхээ гудамжинд гарган байж виз хөөцөлдөж хулхидуулаад аль ч vгvй сална. Монгол хvн гэхээрээ л гадны хvн харахаараа улыг нь долоочих шахах нь хэвээрээ. Охид хvvхнvvд нь харийн эрстэй садарлаж ДОХ экспортлоно, эрчvvд нь архи ууж амьдралаа vрнэ. Төр юу болоод байгааг төрийн тvшээд нь юу бодож явааг бvv мэд. Сонгууль болмогц л тухайн vеийн гар цайлгасан юмны байдлаас нь харж байгаад л эсвэл нэг л их хайртай намтай хvн болж туйлшраад л *бингодож* орхино. Эргээд өөрт нь гийгvvлж байгаа ч юм байхгvй хариуцлага тооцох эргvvлэн татах эрх мэдэл мэдлэг ч байхгvй. Идэвхгvй сул дорой өнөө маргаашаа аргацаасан шинжтэй мэт. Энэ дvгнэлт өөрөө ч явцуу байж мэдэх юм тийм ч байгаасай гэж хvсэж байна.

Гэхдээ л та өөрийгөө толинд харж байгаа мэт болж байгаа юм биш биз...

Болод.М

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax