bolod.M

2007-04-17 - Төрийн сvлд дууллаа өөрчлөх яахав, төрийн тvшээд маань өөрсдөө өөрчлөгдөхгvй бол!!!

Нэгэн явган яриа:

*Манай ерөнхийлөгчид ууланд авирч, төрийн сvлд дууллаараа оролдож суухаас өөр хийх ажил олддоггvй юм байх даа. Одоо төрийн сvлдрvvгээ гар дvрч  байхаар *шонгийн модонд* авирвал яах бол. Тэгвэл тvvнийг аялдан дагагч тал засагч нар дагаад л бvгд шонгийн модонд авирна даа. Тэгээд л бууж ирмэгц нь *гавьяат мончёрчин* цол өгөөд л. Тvvнийг нь тvvний талыг баригч сэтгvvлч сурвалжлагч нар нь нисдэг тэргэн дээрээс сvр дуулиантайгаар сурвалжилж, *дэлхийд анх удаа шонгийн модонд авирч орой дээр нь гарсан ерөнхийлөгч* гэж зарлаад л сайхан юм болно доо* гэнэ. Иймл онигоо гарчээ.

За энэ ч яахав янз бvрийн зvйлийг гуйвуулж шог хошин зvйл болгож ярих дуртай хvмvvсийн зохиосон шог биз.

Гэхдээ энэ vнэнд дөхсөн байж мэдэх юм гэнэ.

 

Нээрэн л манай ерөнхийлөгчийн санаачилсэн ажлуудын нэг болох Төрийн сvлд өөрчлөх асуудал олны дунд нэлээд маргаан өрнvvлж шvvмж хvртэж байгаа.

Саяхан Төрийн дууллыг өөрчилж шинэчиллээ гэсэн яав. Ард тvмэнд тийм ч их таалагдсан юмгvй тааруухан боллоо гэж шvvмж хvртээд л хоцорсон удаатай.

Yнэндээ Их Монгол 800, Улс хувьсгалын 85 жилийн ойн баяр наадмын өмнө гэж хальт хульт яаруу сандруу хийсэн, шинэчилсэн гэх төрийн дуулал маань гавьтай дээрдэж өөрчлөгдсөн юмгvй харин ч vг утгын хувьд бас л муухан болсон талтай гэж олон хvн хэлж байна.

Гэвч шинэчилэн Төрийн дуулал Их Монгол 800-д эгшиглэж, тэр ч байтугай бvр Хvйтны оргилд ерөнхийлөгч маань биеэрээ авиран гарч дуулсан болохоор 100 жилдээ дуурсагдах дуу болоо биз. 

Yнэндээ төрийнхөө сvлд, дууллыг өөрчиллөө гээд төрийн тvшээд маань өөрсдөө өөрчлөгдөхгvй бол Монгол улс хөгжиж ард тvмэн сайхан амьдралтай болно гэдэг дашийн шог бололтой гэж олон тvмэн шогширч өөр хоорондоо ярилцаж сууна.

За тэр халтуурдаад хаясан Төрийн дууллаа орхиё төрийн тэргvvний маань л таалалд нийцэж нэгэнт баталсан бол одоо өнгөрч гэе.

Одоо гэтэл Төрийн сvлд өөрчлөх асуудал ид босож ирлээ. Хайрт ерөнхийлөгчийн маань санаачилсан бас нэг ажил болохоор их л сvр дуулиантай урагштай яваа гэх юм. Гэтэл байдаггvй. Сонгосон байгаа хоёр шинэ хувилбар нь vнэндээ хуучнаасаа л долоон дор юм харагдаж байна гэж олон нийт илт дургvйцэж эрдэмтэн судлаачид шvvмжилж байна. Бас л хvчээр батлаад дээрээс шууд тулгаж биднийгээ мөргvvлэх юм боловуу гэж эмээж ч байх юм.

Яг өнөөдөр төрийн сvлдээ өөрчиллээ гээд Монгол улс гэнэт хөгжиж мандчихгvй нь лавтай. Харин ч эсрэгээрээ багагvй төвөг чирэгдэл зардал босож ирэх нь дамжиггvй гэж байгаа хvмvvс ч их тааралдаж байна. Тиймд цаг хугацаанд баригдалгvй уужуу тайвуу бvгдээрээ хэлэлцэж хийвэл яасан юм бэ гэдэг нь зөв мэт?

Яг одоо өөрчиллөө гэхэд наад зах нь төрийн байгууллагуудийн албан бичиг бланк тамга тэмдэг хаяг гээд л бvгдийг нь өөрчлөх, шинээр хийх, цаашлаад гадаад явах сурах ажиллах бvх л хvмvvс гадаад паспортоо солиулах хэрэгтэй болно шvv дээ. Энэ мэт мөнгө хөрөнгө цаг зав vрсэн ажил удсан юм болно доо гэж төвөгшөөж байх.

Хамгийн гол нь өнөөх шинэчилэл нь нэг л  аятайхан болоогvй олны сэтгэлд сэвтэй бол дахиад удахгvй солих тухай яригдаж бөөн ажил болох биш vv.

Угтаа Монголчууд бид эртнээсээ тvvх соёл хийгээд зан заншилтайгаа холбоотой өвөрмөц онцлогтой, зөн бэлгэдлийг хамгийн их хvндэтгэн ахуй амьдралдаа өргөн хэрэглэдэг уламжлалтай vндэстэн.

Энэ дундаа бид Монголын төрт ёсны бэлгэдлийг онцгойлон авч vзэх нь зvйн хэрэг.
Учир нь эгэл жирийн ардаас эхлээд төр засгийн эрхэм дээдэс х
vртэл төрийн сvлдэндээ мөргөн адис авч андгай тангарагаа өргөж, vр хvvхэд ирээдvй хойчоо "төрийн сvлдэндээ" даатгаж, "төрийн сvлд өршөө" хэмээн залбирдаг ард тvмэн бол монголчууд юм. Төрийн сvлд гэдэг өнгөрсөн өнөөдөр ирээдvй гурван vеийн маань мөнхөд бадран оршихуйн барилдлага, төр засаг, тvмэн олон, улс эх орны минь эрхэм дээд бэлгэдэл *хvндлэл шvтээн* билээ.

Иймд эрхэм ерөнхийлөгч маань энэхvv асуудал дээр анхаарлаа хандуулж ард тvмнийхээ санал бодлыг харгалзаж эрдэмтэн судлаач нартайгаа зөвлөлдөн байж *хулхи* биш юм хугацаа цагт баригдалгvй хийгээсэй гэж олон тvмэн ард бид чинь хvсэж байна.

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax