2007-04-17 - Шvлэг бичих сайхан
Зуны vдэш сэтгэл сэргээд шvлэг бичмээр сайхан
Зураг шиг охид алхах нь харц булаагаад сайхан
Гоолиг биенд богино банзал зохисон нь сайхан
Гэнэт хуй салхи босох нь бvрч сайхаан...
2006 он
Бороо орох сайхан
Бvсгvйн шvхэр дор хоргодох сайхан
Бороо удаан орох сайхан
2006 он
Компьютерийн ширээ -бодрол нийтлэл- өглөө
Хоолны ширээ - андын яриа ярилцлага- өдөр
Пивний ширээ - бvсгvйн инээд хөгжилдөөн- vдэш
Бичгийн ширээ - шvлгийн дэвтэр бясалгал – шөнө
2005 он
Болод.М
|