bolod.M

2007-04-17 - Ээ мөн зэвvvн өдөр байсан шvv

Банянзvрх дvvргийн цагдаа нар дэндvv дээ дэндvv, дэндvv даан ч даанч дэндvv дээ!!!

 

Өнгөрөгч амралтын өдөр буюу ням гаригт Баянзvрх дvvргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн биллярд клубт ганц цаг тоглож алжаалаа тайлах санаатай орлоо. Гэтэл тоглоод удаагvй байтал гэнэт бөөн хэрэг мандах нь тэр. Гаднаас халамцуу орж ирсэн Нарантуулын наймаачид гэх гурван хvvхэн төлбөрөө төлөхгvй агсан тавьж уг биллярдын газрыг ажиллуулдаг хvvхэн рvv дайрч давшилж бөөн хэл ам боллоо. Энд дурдахаас ч ичмээр хараал урсгаж тэнд байсан хvн болгон руу шахуу агсан тавьж биллярдын шарик нvvлгэв. Золоор тэрхvv чулуун шарикнуудад нь хvмvvс золтой л өртчилгvй ихэнх нь дажинаар далимдуулж амь наана там цаана зугтан гарч одоцгоолоо. Тэнд vйлчлvvлж байсан хvмvvсийн ихэнхийг айлгаж тараасандаа омогшсон гурван согтуу хvvхэн улам ч омогшин догширч тэнд ёстой л нэг дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэнэ гээч нь болж таахалзав. Биллярд ажиллуулдаг хvvхэн ч айсандаа сvнс нь зайлах шахсан амьтан *уучлаарай та нар ингээд явчих тэгэх vv* гэж гуйна. Харин нөгөө гурван согтуу хvvхнvvд *Бид бол Наран туулын том наймаачид, Баян зvрхэд бид нарыг дуулаагvй юу? гудамж цагдаа хаана ч бид дураараа дургидаг хуульгvй улс, танай энэ газрыг байхгvй болгож ч чадна, ер нь одоо ч нураагаад хаячихад яадаг юм * гэхчилэн таахалзаж дарамтлав.

Тэнд байсан ганц нэг vйлчлvvлэгчид биллярдын хvvхнийг өрөвдөн өмөөрч тэр гурвыг хичнээн аргадаад тусыг эс олж харин ч бvр зодуулж нvдvvлээд салав. Улмаар гурван хvvхэн гадаа гарч чулуу атган орж ирж тэр хавиар хvмvvсийг ширээ тойруулан элдэж цонхыг нь хага цохин танхайрав. Тvvгээр ч зогсохгvй тэнд байсан хvмvvсийг юу тааралдсанаараа балбаж шvлсээрээ булав. Эмэгтэй хvн болохоор нь ч тэр vv, vнэхээр аймшигтай байсан болоод ч тэрvv  тэнд байсан хvмvvсээс гурван согтуу хvvхнvvдийн өөдөөс хэн ч хөдлөөгvй бөгөөд дэмий л аргадан гуйж гар хөлөөс нь зvvгдэн зодуулж нvдvvлж доромжлуулсаар байсан.

Ингээд арга мухардаж *миний цагдаа намайг хамгаална* хэмээх vг санаанд орж цагдаа дуудлаа. Бараг бvтэн цаг болж байж нэг юм долоо найман цагдаа сvр бараатай дайран орж ирлээ. Эгээ л тэр биллярдын газрыг бvсэлчихжээ. Тэнд байгсадын нар гарж ёстой л баярлана бахдана гэдэг боллоо.

Гэвч цагдаа нар ирээд цаг гаран тэрхvv гурвалжин дөрвөлжин хэрvvлд оролцон дэмий л арга хэмжээ авахгvй хутгалдан зогсоцгоолоо. Цагдаа нар эндээ ингээд зохицчих хэмээн хэн бvхэнд ухуулна. Сайн ажиглавал цагдаа нар маань бvгд шахуу халамцуу байх нь тэр. /Шинэ жилээ тэмдэглэсэн бололтой/ Халамцуу цагдаа халамцуу хvvхнvvдтэй учраа олох гэж бөөн юм болов. Нөгөө гурав нь төрийн цагдаа ирлээ гэж тоосон ч шинж алга *та нар зvгээр байгаарай, зайлаарай, формны голнууд минь* хэмээн таахалзана. Нөгөө хэдэн цагдаа нар нь ч яаж ч чадахгvй хэдэн талд нь гарч бөлтөгнөх юм. Уг нь их л омогтой ууртай байдаг цагдаа нар маань энэ өдөр их л уян зөөлөн* зохицчих эвлэрчих торгуулчих* гэж гуйх нь жигтэй. Учир нь цагдаа нар маань архи vнэртvvлээд хэлтэс дээрээ очихоос айж байгаа царай нь тэр юмсанж. Ямар ч байсан согтуу хvvхнvvдэд биллярдын газрын эзэн бvсгvй тэнд байсан хэд хэдэн хvн гомдолтой хохиролтой гэдгээ цагдаа нарт хэдэн зуун удаа учирлан тайлбарлаж хагарсан цонх, шархадсан биеэ харуулан байж нэг юм хэлтэс дээр нь очиж учраа олохоор болов. Харамсалтай нь нөгөө олон цагдаа нараас маань хэсэг рvv хvргэж өгөх цагдаа олддоггvй ээ. Бараг та нар өөрсөдөө явж очоод учраа олчих гэж байх юм. Харин тэгтэл нөгөө гурван хvvхэн явахгvй гэж гэдийв. Өргөөд аваад явбал яв гэнэ. Ингээд цагдаагийн хэлтэс явах гэж  мөн л Сансарын гудамжаар зуурцалдан цаг гаруй юм болов. Энэ хооронд нэг согтуу хvvхэн нь ор мөргvй зугтаад алга болов. Нөгөө хоёр нь гудамжны цагаан утсаар ийш тийшээ таньдаг хvмvvс рvvгээ залгаж дээрээс мундагдуулах гэж байгаа бололтой бас нэг цагийг барав. Хоёр согтуу хvvхний аяыг харж царайчилсэн нэг цагдаа, ажил амралтаа алдсан хэдэн хохирогч хөлдөж vхэхээ шахан шөнийн 00 цагтай золгов.

Аргаа барсан хvмvvс цагдаад хандан *Станцаараа машин дуудаад аваачих, эсвэл гавлаад хvчээр аваад явж болдоггvй юм уу* гэцгээнэ. Хариуд нь цагдаа *Газарт унаад явж чадахаа больсон хvнд л машин дууддаг журамтай, харин эмэгтэй хvн гавалж эр хvний цагдаа хvний хийморио гутаахгvй шvv, харин та нар хохирсон юм бол өөрсдийнхөө төлөө арга хэмжээ авч мөнгө гаргаж хоёр такси барьчих* гэнэ.  Аргаа барсан хохирогсод нийлж мөнгө гаргаж такси барьж, чvv чамай Баянзvрх дvvргийн цагдаагийн хэлтэс дээр ирэв ээ. Нөгөө хоёр согтуу хvvхнийг ч яахав цааш нь аваад орчихлоо. Бодвол камерт хийгээ биз. Харин хохирсон гэх хvмvvстэй уулзах хvн байдаггvй vvдэнд нь зогссоор. Аргаа ядаад жижvvрээс нь хаана яаж гомдлоо гаргаж мэдvvлэг өгөх вэ гэж асууцгаалаа. Маргааш ирцгээ өнөөдөр амжихгvй гэв. Өргөдлөө бичээд өгвөл өг гэнэ. Өргөдөл бичих цаас бал гуйвал өөрсөдөө олж ир гээд загнав. Гэтэл өргөдөл хvлээж авах гомдол хvлээж авах мэдvvлэг авах албан тушаалтан цагдаа Баян зvрх дvvргийн цагдаагийн хэлтэс дээр энэ орой олдсонгvй.

Хэрэг бvртгэгч гэх хаягтай өрөөний vvдэнд нэлээд хэдэн хvн дараалалд зогсжээ. Харин мань цагдаа хөдөлж ядан гарч ирээд оо-руу алхаж байна. Хvмvvс ч халамцуу юм уу даа гэж шивнэлдэнэ.  Дарааллын хамгийн сvvлийн хvн болох охиноос хэр удаан хvлээж байгааг нь асуувал *гудамжинд явж байгаад хvнд дээрэмдvvлж цvнхээ булаалгасан ирээд энэ учраа хэлж бvртгvvлэх гээд 2 цаг гаруй vvдэн дээр нь зогсож байна, одоо болтол хvлээж авдаггvй ээ* гэлээ. Харин жижvvрийн цагдаа нар та нар их л дээрнгvй загнаж зандран дарамталсан өнгө аясаар харьцан, хvлээж чадах юм бол хvлээж л бай хvн хэлээд байхад өглөө ирэхгvй юу гэж тавлана. Ингээд арга буюу шөнийн 1 цаг гээд толгой сэгсэрэн *энэ бvтэхгvй газар байна * гэлцэн гэдрэг харьцгаалаа.

Yнэндээ маргааш нь ажлаа алдан өглөө 9 цагт Баянзvрхийн цагдаагий хэлтэс дээр ирж мэдvvлэг өгч гомдлоо гаргахаар ирэх хvн биллярдны эзэн хvvхнээс өөр тэнд vлдсэнгvй.

Нэг иймэрхvv л маягтай манай цагдаагийн байгууллага ажилдаг бололтой. Мөнгөгvй танил талгvй хvн бол хэн ч биш байдаг аж. Хохироод ирвэл хохь нь ээ гээд угтах нь ээ янз нь...

 

Vнэндээ энэхvv ганц оройн явдлаас vvдээд *Баян зvрхийн цагдаа нар дэндvv дээ дэндvv, дэндvv даанч дэндvv дээ!... * гэхээс өөр хэлэх vг хэнд маань олдоогvй ээ.

 

2006.12 сар

Сэтгэгдэл бичих!

2008-11-14 -

Бичсэн: gereltuya
Одоогоос хоёр жилийн өмнө үүнийг бичсэн юм байнаа.Гэхдээ өнөө хэр ийм дүр төрхтэй л байгаа. Юун миний цагдаа намайг хамгаалах... Хэвээрээ... Ганцхан Баянзүрх ч биш л дээ... Хавтгайдаа ийм болчихсон юм шиг.
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax