bolod.M

2007-04-17 - Кёкvшюзан гэртээ ирлээ

Сайхан vйл явдалд оролцож сэтгэл жаахан хөдлөв бас бахархах омгорхох сэтгэл төрөв!

Болод.м

Алс замын цулбуур эвхэж

Амин нутагтаан хvv нь ирлээ

Ус мөрөн цалгин тосов

Уул толгод тонгойж vнсэв...Кёкvшюзан өнөөдөр арлын япон орноос эх орондоо, гэртээ ирлээ.

Мэргэжлийн сумогийн дээд зиндаанд Монгол улсынхаа нэрийг дуудуулж амжилттай барилдаж мэхний их дэлгvvр хэмээн япончуудад нэрлэгдэж, олон арван монголчуудыг араасаа дагуулсан булган сvvлтэй бөх Монгол улсын гавьяат тамирчин Кёкvшюзан Батбаяр өнөө орой Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Зодог тайлж эх орондоо ирж байгаа алдарт бөх маань сумогийн дэвжээнийхээ багш болон монгол сумочидынхоо хамт иржээ.

Тvvнийг мэргэжлийн сумогийн зодог тайлж эх орондоо амжилт бvтээл дvvрэн бvрмөсөн ирж байгааг нь тохиолдуулан Монголын биеийн тамир спортын улсын хороо, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Кёкvшюзан хөгжил сан, Монголын сумо бөхийн холбооноос *Кёкvшюзан гэртээ ирлээ*хvндэтгэлийн арга хэмжээг өнөө орой буюу 2006 оны 12 сарын 14-ны 17.00 цагт Монгол улсын төрийн ордны их танхимд ёслол төгөлдөр зохион явуулж монгол тvмэн төр засаг гэр бvл хамт олон анд нөхөд нь талархалтайгаар тосож авлаа.

Тус арга хэмжээнд тvvний гэр бvл анд нөхдөөс гадна монголын урлаг соёл улс төр нийгмийн зvтгэлтнvvд хvрэлцэн иржээ.

Тvvнийг хvндэтгэн Монгол улсын ерөнхий сайд М.Энхболд, Улаанбаатар хотын засаг дарга Батбаяр, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Болормаа болон бусад хvмvvс ирсэн байсан.

Монгол улсын ерөнхий сайд М.Энхболд Кёкvшюзанд эх орондоо ирж байгаад баяр хvргээд цаашид эх орондоо ихийг хийж бvтээнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж тvvнийг Япон-Монголын найрамдлын гvvр болж, олон сумочдыг араасаа дагуулсан *Сумогийн загалмайлсан эцэг* хэмээн нэрлэлээ.

Энэ vеэр Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар Кёкvшюзан Батбаярын дэвжээний багшид Их Монгол 800 жилийн ойн медалиар шагнасан бол Кёкvшюзан Батбаярыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр *Нийслэлийн хvндэт иргэн* цол тэмдэг гардуулсан баяр дээр баяр нэмсэн vйл явдлууд болсон.

Эх орондоо, гэртээ ирж байгаа Кёкvшюзан Д.Батбаярт зориулж урлагийн тоглолт болж, С.Жавхлан тvvнд зорилусан *Кёкvшюзан* хэмээх сайхан дууг дуулсан бол Ардын уран зохилч Ш.Сvрэнжав *Нэр* хэмээх шvлгээ уншиж, Б.Лхагвасvрэн гуай *Боржогны бор тал*-аа зорилуж мөн дээр нь *Илдийн хvчээр биш эв ухаан мэхээрээ арлын японыг эзэлж донсолгож байгаад эх орондоо ирж байгаа монгол хөвгvvнээ хараад эрт цагт эзлэх гээд мордсон ч чадаагvй Их хаан цэцэн Хубилайн сvнс энэ vдэш баярлаж байгаа нь лавтай* гэж сэтгэлийн vгээ хэлсэн.

Эрдэнбат гавьяат *Гэртээ ирлээ* хэмээх сайхан дуугаараа бэлэг барих vед Кёкvшюзан Батбаяр маань нулимсаа барьж дийлэхгvй баярын нулимс унагаж харагдсан...

 

...Энэ vдэш тvvний тухай: 1973 оны гуравдугаар сарын 8-нд Монголын хөрс шороон дээр нэгэн хvv мэндэлсэн нь хожим арлын Япон оронд Монголын нэрийг цуурайтуулсан Даваагийн Батбаяр байлаа. Нэг өдөр ээж нь "Сумо бөхөд хvvхдvvдийг шалгаж авч байна гэнэ" гэж сонсоод тvvнийг дагуулж очоод шалгуулахад хvv нь тэнцсэн тул эр зоригийн хатуу спортод хvч vзэхээр болж Их наран улсыг зорьж байлаа. Хvнд хэцvv vеийг шантралгvй эх орныхоо их итгэл, хvслийг зvрхэндээ тээн бэлтгэл сургуулилтаа хийсээр мэргэжлийн сумод 1992 оны тавдугаар сараас эхлэн тэр барилдаж эхэлжээ.
Арван есхөн настай Кёк
vшюзан Батбаяр маань гуравхан жилийн дараа буюу 1995 оны гуравдугаар сард макушита зиндаанд тvрvvлж жvрёо зиндаанд барилдах эрхтэй болов. Ингээд авахаалжтай дайчин барилдаантай монгол хvv мэргэжлийн сумогийн зургаан зиндааны дээрээсээ хоёр дахь зиндаа буюу жvрёод хоёр удаа тvрvvлж, 1996 оны аки башёгоос дээд зиндаанд барилдах болзлыг хангасан аж. Yvнээс хойш тэрээр дээд зиндаанд тасралтгvй 57 башё барилдаж сумогийн тvvхэнд өөрийн нэрийг мөнхөллөө.

Ийнхvv Кёкvшюзан Д.Батбаяр мэргэжлийн сумогийн дээд зиндаанд 10 жил тасралтгvй барилдаж, зиндаа доошлолгvй 57 башё барилдан сумогийн ертөнцөд шуугиан дэгдээж амьд домог болон vлдлээ.

Кёкvшюзан маань 1997 оны гуравдугаар сард сагяку буюу цолтой бөхчvvдийн эгнээнд багтаж комvсvби цол хvртэж байсан юм. Энэ бол тvvний хамгийн дээд цол байлаа. Энэхvv арваад жилийн хугацаанд Кёкvшюзан Д.Батбаяр мэргэжлийн сумод 1000 илvv барилдаан хийж тавиас дээш хувьд нь ялалт авсан байна.

Мөн уран барилдааны шагналыг хоёр удаа, гарамгай болон дайчин бөхийн шагналыг тус бvр нэг удаа хvртэж, Их аваргыг давсан бөхөд олгодог кинбоши буюу "алтан од" шагналыг таван удаа хvртсэн байна.
Т
vvнийг сумогийн ертөнцөд "Мэхний их дэлгvvр" гэж нэрлэн мөнхөлжээ.

Сумогийн дэвжээнд 14 жил тасралтгvй барилдаж Японы төдийгvй европын бөхчvvдийн зvрхэнд шар ус хуруулж байгаа Кёкvшюзаны нөр их хөдөлмөрийг бахархахаас өөр аргагvй.
Т
vvнчлэн Кёкvшюзан Д.Батбаяр Япон-Монголын найрамдлын гvvр болж, олон сумочдыг араасаа дагуулан "Кёкvшюзан хөгжил" санг байгуулж, барилдахын зэрэгцээ эх орныхоо төлөө хийсэн сайн vйлсийг хамтатган дурдах учиртай.

Эр хvний залуу нас, эрч хvчийг шаарддаг бөхийн спортод ээлж халаагаа шилжvvлэх цаг нэг л мэдэхэд хаяанд ирдэг. Кёкvшюзан Д.Батбаяр маань зодог тайлан сумо бөхийн дэвжээгээ орхилоо.

Кёоку буюу өглөөний нар гэсэн нэртэйгээ адил нар шиг гэрэлтэн мандаж амжилт алдарын дээдийг хvртсэн Мандах нарт уулын бvргэд, Монгол улсын гавьяат тамирчин Даваагийн Батбаярын тухай ийм сэтгэлийн халуун vгс цуварсаар байлаа...

Энэ vдэш Монголчууд маань Кёкvшюзан Батбаярынхаа амжилт бvтээлээр бахархан дурссан дуутай хууртай сайхан болж өндөрлөлөө.

 Кёкvшюзан гэртээ ирлээ

2006.12 сар

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax