2007-04-18 - Энхтайваны гvvр хэзээ мөдгvй нурж унахгvй гэх баталгаа байна уу?!!
БНХАУ-ын буцалтгvй тусламжаар 1964 онд баригдсан хоёр улсын эв найрамдлыг илэрхийлсэн Энхтайваны гvvр хэзээ мөдгvй салж унахаа шахаж байсан. Улаанбаатарчуудын голын хоёр талыг холбодог ганц ачаалалтай гvvр маань хэзээ нурж унаад Маршалын гvvр шиг болох болоо гэж хvмvvс тvгшиж дээгvvр нь гарахдаа амандаа маань уншиж өнгөрдөг байсан гэвэл хэтрvvлэг болохгvй.
Манайхан ч Их Монгол 800 гэж хөөрцөглөөд л найрлаж наадамлахаа бодоод юун тэр гvvр мvvр манатай байв.
Хамаг байдаг хөрөнгө мөнгөө найр наадамд цацаад л тансаглаж өгсөн. Бvр төрийн ордоны өргөтгөл хөшөө зэрэг барихад 15 тэрбумаар нь хаяж баян тарганаа гайхуулсан. Өөрөөр хэлбэл 15 ширхэг сvvлийн vеийн 12 давхар орон сууцны барилга барих хэмжээний хөрөнгийг гурван хөшөө хэдэн багана бvхий өргөтгөл барихад зориулж, нэгэн УИХ-ын гишvvний хувийн компанид өргөж орхисон гэх.
Энэ vед олон тvмэн ядаж ганц хоёр тэрбумаар нь ганц гvvрээ янзлах эсвэл дахиад нэг гvvр нэмээд барьчихаж болдоггvй юм байх даа гэж халаглан ярьж төрийн тvшмэдийнхээ харалганыг гайхаж байсан гэдэг.
Гэтэл манай дээдсvvдийн гаднаас юм гуйх салгах төсөл зээл тусламж авах тал дээрээ мэргэшсэн байдал нь тус болж нэг юм хужаа нартай хуучин шинэ найрамдлаа ярьж уяраан, гал халуун найрамдлын ганц бэлгэ тэмдэг болгож барьж өгсөн Энхтайваны гvvр чинь нурж унах нь гэхчилэн учирлаж байгаад Хятадын 100% хөрөнгө оруулалтаар Хотынхоо гол том гvvр болох Энхтайваны гvvрийг засварлуулаад авахаар болсон.
Ингээд л Энхтайваны гvvрийг засварлах их ажил өрнөж зам хааж тэнд зөвхөн хятадууд л шаагилдах болсоор багагvй хугацааг vдсэн. Хотын дарга ажлын явцтай танилцаж шалгаж байна гэхчилэн хааяа нэг эргэж очиж байгаа тухай нь их л мундаг телевизvvдээр гарч байгаа харагдахаас бусдаар таг чиг байв. Гvvр хаагдсанаас болж хэдэн цагийн тvгжрэл гарсаар, гvрийсээр...
9 сарын 1 өдөр болж Монгол Хятадын найрамдлын бэлгэ тэмдэг болсон Энхтайваны гvvр ашиглалтанд орж нийслэлчvvдийн магнайг тэнийлгэв. Хятадууд 50 жилийн баталгаа өглөө гэж Монголчуудыг хошигруулж даналзав. Манайхан ч хятадууд мөн ч өгөөмөр тун ч мундаг юм аа гээд л шагшиж гарав.
Угийн элдэв юм гоочлох дуртай шар бор сонин хэвлэлvvд хvртэл ам сайтай байна аа. Яаж зvгээр байхав гvvрний хашлагыг шар өнгөөр будсан нь жаахан онцгvй байна гэж нэг ган хийсэн ч танай хотын архитекторын сонгосон өнгө шvv дээ гээд амаа таглуулаад таг болсон. Ингээд л бvх юм сайхан болж амар сайхандаа жаргаваа гэтэл бас vгvй юм аа!
Саяхан будаг нь ч хатаж амжаагvй шинээр мэндэлсэн Энхтайваны гvvрнийхээ дэргэдvvр өнгөрч яваад нvд орой дээр гарахаа шахав.
Нөгөө сайхан алтан шараар будсан хашлага нь хар цоохор ирвэс шиг юм болчихож. Гайхаад бvр бууж vзлээ. Гэтэл нөгөө шинэхэн хашлага маань хаа сайгvй эмтэрч унаад шvvрэн шанага шиг болчихож. Тээ цаахан талд маань хоёр хужаа нөхөр хайлуулсан хар лаваар нөхөөд *нvглийн нvдийг гурилаар хуурна* гээчийг хийгээд явж байх юм.
Хятад агаа нарын тавин жилийн баталгаа өгсөн шинэхэн Энхтайваны гvvрээ тав хоногийн дараа шахуу ахиад харлаа. Энд тэндээ далан нөхөөс болсон том том цууралт өгөөд хэзээ мөдгvй салж унах гэж байгаа шахуу vзэгдэв.
Гvvрэн доороо бол бvр ч аймаар юм аа. Цуурсан хэсгээрээ толгой дээрээс салаад унах нь ээ. Томхон чулуу аваад цуурсан хэсэгрvv нь шидвэл лав унаад ирнэ шvv. Машин тэргэн дээр, хvн дээр унавал яана аа гэсэн бодол төрнө.
Бvр голоороо цуурсан юм шиг харагдаж байна. Зассан зассан гээд байсан замаскдаад хаячихсан л харагдаж байна. Одоо бvр нөгөө замаск нь хvртэл ховхорч унаад эргээд ангайсан харагдаж байна. Yгvй сонин юмаа хэзээ мөдгvй нураад унах нь ээ!!! Нvдэндээ ч итгэх арга алга.
Манайхан *бэлгийн морины шvдийг татаад яахав* гээд л өгөөмөр хужаа найзууддаа итгээд л нvдээ аниад л зөв буруу харж инээж байгаад л хvлээж аваад ашиглалтанд оруулсан бололтой. Гуйна гэдэг гутамшиг гуйлгана гэдэг гайхамшиг гэдэг л энэ биз.
Хотын дарга маань уг нь их л мундаг шалгаж байна гээд гvйгээд л малилзтал инээгээд л тэдийд заавал ашиглалтанд оруул гэж vvрэгдээд л тэр хавиар сvvжрээд байсан ядаж дээгvvр доогуур нь өлийгөөд харчих ухаан байгаагvй л юм байх даа гэж нэгэн жолооч шогшрон өгvvлж байна.
Ямар ч байсан өнгөц харахад өөлж дvгнэхэд vнэнээр нь хэлэхэд шинээр зассан гэх Энхтайваны гvvр маань нэг тиймэрхvv л байна. Гэхдээ хужаа найзууд маань гvvрний ангайсан нvх сvв цуурсан цууралт зэрэг нь шавар замаск зэрэг нялж аргалах гээд тогтож өгөхгvй болохоор нь хайлуулсан хар лавдаж тас нуух мэргэн ухаан сэдээд хэрэгжvvлээд явж байна лээ. Болдог л байлгvй болох л байлгvй гэж найдахаас...
Ямар ч атугай уншигч та Энхтайваны гvvрний өнөөдрийн бодит байдал дээрээс нь авсан гэрэл зургийг минь хараад нэгийг бодож хоёрыг тунгаана буйзаа!
2006 он
|