bolod.M

2007-04-18 - Хэтрvvлээгvй хэтрvvлэг-4

Уйлан дуулан гуйж усыг эргvvлж уулыг нураана гэх нь халаг болж, амьдралын баталгаа амжиргааны дээдийг амлаж ард тvмний итгэлийг олж төр тvшилцэж тvмэн олны хэрэг шийдэхээр сонгогдсон эрхэм УИХ-ын гишvvд маань нэгэнт л сонгогдон бол 4 жилдээ боллоо гэсэн шиг сонгогч олноо мартаж төрийн ажлаа умартаж хувийн эрх ашиг ажил албандаа улайрах нь жирийн vзэгдэл болоо юу даа гэж санагдана!
Төрийн тvшээд ажлаа хийхгvй бол олигтой ажил санаачилж хийхгvй бол тvмний амьдрал доройтсоор, төрийн нэр хvнд буурсаар.
Ингэж нэг юм бор хоног шар нарыг vдсээр 4 жилийг барна. Энэ зуур эрхэм гишvvний хувийн болоод хувь нийлvvлсэн, хувьцаа эзэмшдэг, хамтран ажилладаг, хахууль авдаг компани, групп корпраци хөгжиж цэцэглэж томорч төрийн гадны төсөл хөтөлбөр зээл тусламжаар бордуулсаар цатгалдана. Ингээд л эрхэм гишvvний сонгуулийн сурталчилгаа төсөв мөнгөөр туйлна. Харин ард тvмэн ядуу хэвээрээ болохоор арав таван төгрөгөнд хууртаж ам хэлний уранд урхидуулж ашиглуулахдаа амар хэвээрээ.
Гэхдээ энэ бол жижиг мөртлөө том асуудал том мөртлөө жижиг асуудал аж. Yvний цаана тvvний ард чинь бас том мөртлөө жижиг, жижиг мөртлөө том айдас аюул хардалт нvvрлэж, нvvрлээд байх шиг.

Ийнхvv муур хулгана болж муухай дээрээ улцан болж байсаар байтал ар хударгаар бvр өвөр тvрийд юм юм болоод л байдаг

Хамгийн эмгэнэлтэй нь ард тvмний амьдралын ядуурлаас vvдэлтэй бас илvvтэй боловсрол, оюуны ядуурал чимээгvйхэн бас улаан дипломтой газар авсаар.
Vvн дээр нь хэт vндсэрхэг vзэл тvvнийг тойрсон жалга довны ялгаврал, намчирхал, мэдэмхийрэл, хэнээрхэл, цуурхал, туйлшрал, турхиралт ташуур өгсөөр. Гэхдээ зөвөөсөө илvv бруу тийшээгээ өөрөөр хэлбэл ирээдvйгээс илvv өнөө маргаашийн эрх ашиг мөнгө дагаж хаашаа л бол хаашаа ханарч, налсаар байх шиг.
Дотор гадны янз бvрийн ашиг сонирхол эрх ашигтангууд vvн дээр нь *ЧY, ЧY* гэж уухай нэмж уруу өөдгvй уухилуулж ядарсан дээр нь зvдрээсээр. Манайхан ч яахав жингийн цуваа явдагаараа явж нохой хуцдагаараа хуцаж байна гэх санж. Гадныханы хувьд бол өөрөө өөр, Михайлд бодол бий гэж!
Бас ч vгvй хаа хаанаа ашиг сонирхол vйлчилсээр!

Монгол тvмнийг өөр хооронд нь хагаралдуулж тэмцэлдvvлж хvчгvйдvvлээд, шашин vзэл суртлаар хvлж 300 жил дарласан Манжийн тvvхийг ширээнийхээ ном болгочихсон одоо тvvнийг орчин vеийн хэлбэрээр өнөөдрийн манай хөрс сурин дээр хэрэгжvvлэх муу санаагаа олчихсон бvр ажилдаа ханцуй шамлаад орчихсон явна бий вий. Хаа нэгтэй биш хажууд чинь!

Ядуу буурайгаас нь эхлvvлээд ид мандан бадарч явсан *юм юмтай* улс орнуудыг хvртэл хөөрхөн дөнгөж хөөрхий болгодог дэлхий дахинд эмгэнэлт уянгын аймшигт баатарлаг жvжиг эвтэйхан зохиож найруулаад тавьчихдаг, юмтай улсын юмыг дээрэмдэх тонох цөлмөх улс төр бизнесийн төсөл хөтөлбөр төлөвлөгөө зохиож хэрэгжvvлдэг моод дэлхийн *акул*, *матар* *vнэг*, *хэрээ* улсуудын дунд дэлгэрч өрсөлдөөн улам ширvvсч өөр хоорондоо *ан* болох улс орон ард тvмнийг хэд хэд хуваан залгих явдал аль эрт цагаас хvчээ аван өдгөө улам арга нь нарийсч боловсронгуй болсоор манай хаяагаар шургаж тооноор шагайж vvдээр морилж өдгөө хойморт заларч гудамжинд орилж нэг vгээр хэлбэл хаа сайгvй болжээ.

Дахин давтан өгvvлэхэд тухайн бvрэн эрхэт тусгаар тогтносон юмтай гэж цээж балбаж байгаа улс эх орны ашигт малтмал байгалийн баялаг гээд ер нь хvн төрөлхтөнд хэрэгтэй ашигтай юм бvхнийг нь цөлмөж адаг сvvлд нь цөмvvлсэн самар шиг хоёр хэсэг хоосон болсон эх орон, өрөнд орсон өөдлөхөө больсон эдийн засаг, өлссөглөн гуйланчлал ядуурал ажилгvйдэл нvvрлэсэн нийгэм, ашиг хонжоо харж ард тvмэн эх орноо худалдаж гадныханы гар хөл болж хагартлаа баяжсан тоотой хэдэн эрх мэдэлтэн албан тушаалтан авилгалчин олигархуудтай болгоод *ядуу буурай орон, зэвсэгт мөргөлдөөнтэй орон, ер нь дампуурсан улс vндэстэн* гэсэн хаяг шошготой болгоод хаядаг энэ ажилдаа баялаг туршлагатай vvндээ амташсан өөрсдийгөө vсрэнгvй хөгжсөн ардчилал шударга ёс сайхан амьдралыг бий болгож чадсан мөрөөдлийн улс тvvгээр ч барахгvй ядуу улсуудад туслаж дэмжэгч донорууд буянтанууд бас болоогvй байдал хурцдаж шаардлага гарвал өөр хоорондоо дотроо тэмцээд байгаа хагаралдаад байгаа улс vндэстэн байвал явж очоод дотоод хэрэгт оролцож хvмvvнэлэгийн, энхийг сахиулагч, сэргээн босгогч гэх зэрэг сайхан нэртэй цэрэг зэвсэг оруулж зөв гэж дvгнэсэн талыгаа өмгөөлж буруутгасан талыг нь цээрлvvлж шийтгэж устгаж бvх юмыг нь цэгцэлж өгөгч өөрсдийгөө бусдаас дээр эрх мэдэл, хvч чадал, ухаан бодолтой, бурхан гэж итгvvлдэг vvнийгээ бvх талаар суратлчилж vзэл суртал ухуулга эрчимтэй явуулдаг улсуудын тоглоом болоход бидэнд тун ойрхон байна.

Эдний хараанд нэгэнт бид орсон нь vнэн.
Энийгээ бид нар хөрөнгө оруулагчдыг татчихлаа, гадны баян орнууд том компаниуд бидэн рvv хошуурч байна одоо л бөөн мөнгөн бороо бидний дээр асгарах нь гээд онгироод байдаг.

Гэтэл *эв тvнжингvй*, *тогтворгvй*, *эрх зvйн чадамжгvй*, *олигарх*, *авилгалчин* улс төртэй, *нэр хvндгvй*,* хувийн эрх ашиг нь давамгайлсан*, *эрлийз хурлийз*, *гадны гар хөл бологч*, *шашин номлон сурталчилагч* удирдагчидтай дээр нь бөөн бөөн иргэний хөдөлгөөн, * $(function() { //More Button $('body').on("click", ".comment_more", function() { var ID = $(this).attr("id"); if(ID) { $("#comment_more"+ID).html(''); $.ajax({ type: "GET", url: "../entry.php", data: {"lastmsg" : ID, "entry_field_num" : entry_field_num, "comment_field_num" : comment_field_num, "e_id" : 3765, "w" : "bolodM"}, cache: false, success: function(html){ $("#comment_container").append(html); $("#comment_more"+ID).remove(); } }); } else { $(".comment_morebox").slideUp(); } return false; }); });

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax