bolod.M

2007-04-18 - *Л.Гvндалай гэж есөн шид нь бvрдсэн хvн шvv!*

УИХ-ын гишvvн, Ард тvмний намын дарга, Эрvvл мэндийн яамны сайд, иргэдийн хөдөлгөөний удирдагч Л.Гvндалай сайдыг есөн шид нь бvрдсэн хvн шvv гэх яриа гадуур гарах болж.

Ямар сайндаа л *Гvнбалай* гэх хоч хvртэл олны дунд гарсан байх билээ дээ. Залуучуудын дунд хамгийн их  хөгжөөн дэмжигч олонтой гэгддэг тvvний *балладаг * зангаас нь болоод *балаг* их гарч өөрийн vнэнч фэнvvдээ алдаж байгаа нь хvртэл ажиглагдах болж.

 

УИХ-ын гишvvн  байхдаа чуулган дээр дэггvйтэж элдэв лоозон цаас барьж ардын хvv болж хальт харагдаж чадсан гэгддэг тэрээр тухайн vедээ Хууль Зvй Дотоод Хэргийн сайдыг *Хятадын тагнуул* гэж гөрдөж тvvнийх нь хөлд нэгэн өвгөн генерал чирэгдэж нарсанд хатсан удаатай гэх юм билээ. Yнэн бол балаг шvv балаг.

 

            Цагдааг тvлхээгvй байхад тvлхсэн мэт болж жvжиг тавин арагшаанаа савж унан УИХ-ын гишvvний халдашгvй дархан эрхэнд халдлаа хэмээн гомдоллож, сонин телевиз болгоноор гарч од болох шахсан ч эцэст нь удаашруулсан бичлэгээр тавьсан жvжиг нь нийтэд ил болж онигоо болсон гэдэг.

Энэхvv балгаар нь хөөрхий албан vvргээ биелvvлж явсан цагдаа хvv *ардын баатрыг зодсон ардын дайсан* гэх нэр зvvх шахаж бас ч vгvй хэсэгтээ ажлаа хийж чадахгvй зовсон гэдэг шvv. Жvжиглэнэ шvv жvжиглэнэ.

 

            Ардчилсан намын дэд дарга болж сонгуульд манлайлан оролцсон тэрээр УИХ-д сонгогдмогцоо л сайдын суудал нэхэж намын нөхдөө шантаажилж, өгөөгvйд нь шаралхан иргэд сонгогчдынхоо итгэлийг хөсөрдvvлж намаасаа нvvр бууруулж өөрөө дангаараа нам байгуулаад хvртэл авсан. Энэ цагаасаа хойш МАХН-хантай сvvлрэх болсон ч гэдэг. Vvгээрээ олны дунд*ардын баата* биш *албан тушаалын хойноос хөөцөлдөгч* байж гэсэн дvгнэлт авсан гэх.  Талбай дээр биечлэн сууж Ард тvмний намдаа гишvvн элсvvлж нэг хэсэг л манаргасан. Манаргана шvv манаргана.

 

            УИХ-ын эрхэм гишvvн хvн Монголын шинэ vеийн утга зохилыг vндэслэгч гэгддэг Д.Нацагдорж гэж ямар хvн байсан юм гэж мангартаж олон хvний уур эгдvvцлийг төрvvлж байсан нь мань л Л.Гvндалай байв. Мэдэхгvй ч байж мэднэ шvv мэднэ.

 

Монгол улсын эрvvл мэндийн сайд нь бэлтгэлийн хослолоор гангарч бослого хөдөлгөөн удирдан зохион байгуулж хувийн компани алтны уурхай руу улангасан дайрч, хөлд нь хvний амь сvйдэж байх юм. Бас болоогvй баахан сэтгvvлч сурвалжлагч дагуулчихсан баримтат кинорхуу юм хийгээд л мөн ч баатарлаг шvv. Баатарлаг шvv баатарлаг.

 

Энэ vйлдэл гэхдээ эхнийх нь биш байсан. Урд нь намынхаа гишvvд гэх эмгэд өвгөд давамгайлсан хvмvvс дагуулан *Шангрила* зочид буудлын гэх барилгын хашаа хайсыг нурааж дайран орж барилгачин хужаа нарыг сvнсийг зайлтал айлгаж тогоо савыг нь хvртэл өшиглөж танхайрч байсан удаатай. Айлган шvv айлгана.

 

Бас болоогvй саяхан даа саяхан сайд хvний зангарга гаргаж албаны дарга нараа ажлаас нь  халах шийдвэр гаргасан чинь нөгөө хэд нь ажлаа өгөх нь бvv хэл өрөөнийхөө vvдийг онгойлгохгvй гvрийж, тамгаа өгөхгvй бултаж, улмаар дээш нь матаас бичиг хvргvvлж золтой л өөрийг нь сайдын суудлаас нь хусуулчихсангvй. Ниргэсэн хойно хашгирна гэгчээр УИХ, Засгийн газраасаа уйчлал гуйж өршөөл эрж, дахин ийм болчимvй зvйлс хийхгvй гэж бvр ам өчиг өгсөн гэж байгаа. Зөвшилцөнө шvv зөвшилцөнө.

Yvнийх нь балгаар Засгийн газрийн нэр хvнд бvхэлдээ унаж зарим нэг сайд нар нь ч хамт суудлаасаа ховхорч мэдэхээр болж сануулгатай л хоцорсон гэдэг. Гэхдээ л Засгийн газрыг унагах нэг том хөшvvрэг болсон хэвээрээ л байгаа сурагтай. Баллана шvv баллана.

 

/Иргэдийн захидлаас/

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax