bolod.M

2007-08-10 - Хэл загатнав...

Тиймээ vнэндээ vе vе хэл загатнуулсан зvйл байна шvv!

Нэлээд дээр юмдаг манай ганц хоёр телевизийн сувгийн мэдээллийн хөтөлбөрvvдээр 10-н жилийн дунд ангийн гурван сурагч архи ууж эрvvлжvvлэгдсэн тухай мэдээлэл их л том сенсаци болон гарсан. Сургуулийн нэр, захирал болон анги удирдсан багш гээд баахан хvнээс тодруулага авч байх юм. Нөгөө муу нусаа гоожуулсан гурван хvvхдээс айхтар эрэн сурвалжлагч сенсаци таригч сэтгvvлч *Та нар хэдэн шил архи уусан, яагаад уусан* гэж ирээд л ярилцлага авч байга нь гээд бөлтөгнvvлж өгөв.

Энэхvv мэдээллийг vзээд vнэнийг хэлэхэд нөгөө муу гурван хvvхдийг буруушаахаасаа илvvтэй өмөөрөх сэтгэл төрөв. Ямар хvн алж хvрээ талсан нас биенд хvрсэн архаг гэмт хэрэгтнvvдийг vзvvлж байгаа биш ядаж нэр ус сургуулийг нь нууцалчихгvй нvvр царайг нь харуулахгvй байхгvй заавал ил тод орон даяар зарлж тунхаглаж нvдний булай болгох хэрэг юу байсан юм бол.

Энд нөгөө сэтгvvл зvйн ёс зvй, хvний эрх, хvvхдийн эрх хаана байна аа. Гэнэн томоогvй зангаасаа болж буруу юманд шохоорхож ганц шил архи ууж vзээд согтчихсон байг л дээ. Тэглээ гээд насан туршид нь хар толбо суулгахаар ингэж шийтгэх хэрэг байсан юм болов уу.

Тэрний оронд хэд сайн алгадаад бvр суран бvсээр бөгсрvv нь сайн ороолгоод авсан бол тэд хожим баярлах байсан байх. Гэтэл тэд одоо гэр орон хамаатан садан, найз нөхөд, сургууль, байр орц гээд хаана ч *Зурагтаар гардаг хар архичин* гэсэн насан туршид нь арилахгvй хар толбо нэртэй боллоо. Аягvй бол тэрхvv телевизийн болон сэтгvvлчийн *буянаар* тэр хvvхдvvд *Архичин* гэдэг нэртэй болж улмаар энэ нэрэндээ дасаж цаашид жинхэнэ архичин болон өсөхийг байг гэх газаргvй. Ээ дээ хvмvvс бид жаахан хvнэлэг бас юманд бодолтой хандаж баймаар юм шигээ...

Энийг өгvvлэх болсон шалтгаан гэвэл саяхан бас телевиз vзэж байтал шөнийн сурвалжлага гэж нэг юм гарч байнаа. Баахан л биеэ vнэлэгчдийн тухай гарч байна. Хаана ямар баар буудалд байдаг ямар vнэ vйлчилгээтэй тухай нь сурвалжлаад л нөгөөтэйгvvр сурталчилаад ч байх шиг.

Сэтгvvлч гуай  *Та хэдэн жил биеэ vнэлж байна, цагаар хоногоор хэдэн төгрөгөөр биеэ vнэлдэг вэ, нас хэд вэ, насанд хvрээгvй жоохон охид их байдаг уу* гээд л асууж өгч байна аа. Арай л биеийн харьцаа чинь хэд вэ гэж асуусангvй. Их л дэлгэрэнгvй нөгөө нэг бизнес мэдээ шиг л юм болж байна.

Гэхдээ энд нэг олзуурхууштай ч гэх юмуу арай хvнэлэг ч гэх юм уу нэг юм байлаа. Тэр нь юу гэвэл нөгөө хэдэн янханыхаа нvvрийг ерөөсөө гаргахгvй саармагжуулаад л бие хаа, шивээс энэ тэрийг нь харуулаад байх юм. Ядаж л цаашаа харсан, эсвэл хагас нvцгэн шахуу шавааралдан элдэв байрлалаар гэдрэг харан унтаж хэвтэж байгаагаар нь гаргаад байх юм.

Зарим нь бvvр нvvр царай гаргахгvй юм чинь гэсэн шиг өөдөөс нь харж суугаад л гавьяа байгуулчихсан хvн шиг маадгар гэгч нь биеэ vнэлэх талаар дэлгэрэнгvй танилцуулага тайлан ярилцлага өгч байх юм. 10-аад жил биеэ vнэлж байна ч гэх шиг.

Эд нар  дээрх ганц удаа архи уугаад орон даяар *Архичин* гэж цоллуулсан хэдэн бацааны дэргэд нэр төртэй нэр төрөө хамгаалуулах эрхтэй эрхээ эдэлдэг улс бололтой.

Хн болдог бол тэр хэдэн жаалыг насан туршид нь *Архичин* хэмээх нэртэй болгож шийтгэсэн, нvдний болгосон сэтгvvлчид хариуцлага тооцож харин энэ хэдэн даварсан ичих нvvрээ элгэндээ наасан амар аргаар амьдарч зугаацаж цэнгэхээс өөрийг мэдэхээ больсон биеэ vнэлэгчдийг нvvр царайтай нь зурагт телевизээр гаргаж хашрааж олны шившиг болгож баймаар санагдав...

Ингээд бас болоогvй. Өнөөх шөнийн сурвалжлага цааш vргэлжилсээр гудамжинаас гурван согтуу залууг барьж байна аа. Талбайн зурагчин гурван залуу гэнэ гэж ирээд л мань сэтгvvлч дуран авайдаа тод томруун гэгч нь буулгаж байнаа.

Тэгээд бас болоогvй өнөөх сэтгvvлч залуу жаахан шvлэг мvлэг холбодог бололтой *Сvvмийсэн нvдээр орчинг ширтээд, сааралтсан ухаанаар vг хэлэх хөөрхий энэ архичид өглөө босоод ахиад энэ газар орохгvй гэж шалдаа бууна даа* гэх ухааны юм яриад л урсгаад л булж өгч байнаа.

Ээ хөөрхий. Гурван гал хам архи уугаа л биз, жаахан хэтрvvлээ л биз. Тэглээ гээд тэнийг эрхэм цагдаа таарсан бол гэрт нь хvргэж өгөх сэтгэл байхгvй бол тэр эрvvлжvvлэхдээ аваачна л биз торгож шийтгэнэ л биз. Заавал нvvр царайгаар нь ажил албаар нь орон даяар цэнхэр дэлгэцээр цацаж нэр нvvрийг нь барж яах нь вэ дээ. Ийм шийтгэл vнэхээр хуулиар байдаг болсон юм болов уу. Энэ гурван эрийн цаана гэр бvл vр хvvхэд, хамаатан садан, анд найз нар гээд зөндөө олон хvн бас давхар шарагдаж шийтгэгдэж  нvvрээ хийх газаргvй болж шаналж байгаа гэдгийг ойлгодггvй л юм байх даа.

Ер нь янхан биеэ vнэлэгчийг болохоор нvvр царай бvv хэл овог нэрийг нь хvртэл нууцлаад байдаг атлаа, архи уусан банди нар, эрчvvдийг яахлаараа бvр бахархалтай нь аргагvй бах таваа ханган нэр ус бараг л долоон vеэр нь цоллон зурагтаар гаргаж орон даяар цацаж болоод байна аа. 

Эр хvн яахав нэг удаа алдаа л биз шил юм уугаа л биз ингэснийхээ төлөө янханаас долоон дороор vзэгдэж орон даяар *Архичин* гэж дуудуулах ямар учир байна аа. Гэхдээ энд архи уусныг зөвтгөх гэсэнгvй гэхдээ ингэж хvний нэр төрд халдаж сэтгvvл зvйн ёс зvйгvй аашлахаа мэргэжил нэгт нөхөд минь анхаарна байгаа л гэж бичиглэлээ.

Хэдэн муу эрчvvдээ өмөөрмөөр санагдаад хэл загатнаад байна шvv!

Сэтгэгдэл бичих!

2007-08-29 - Сэтгэгдэл

Бичсэн: зочин
tiim shuu demjij bna
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax