bolod.M

2007-04-18 - Сvржин нэртэй даржин шоу тоглолтууд хөвөрсөөр!!!

Урин цаг ирж урлагийнхан хөдөлгөөнд орж хаа сайгvй л тоглолт шоуны сураг шил шилээ даран цуварч реклам сурталчилгаа өрнөх болов.

Гэхдээ манайд vнэхээр тоглолтын өмнөх бэлтэгэл ажил пи ар хийх реклам сурталчилгаа сайн хөгжжээ. Элдэв  гоё уран vгтэй сvртэй реклам сурталчилгаа пи ар хийж vзэгч фэнvvдээ хууран байж арай гэж л хэдэн хvvхэд залуусыг молги өмхvvлэн цуглуулдаг гэвэл нэг их хилсдvvлэг болохгvй.

Учир нь аливаа болсон болоогvй шоу тоглолт болгон шахуу л ардаасаа хэл ам таталж барцадтай өнгөрдөг нь хэвийн vзэгдэл болж.

Яагаад vзсэн хvмvvс нь сэтгэл хангалуун, сайн амтай vлддэг шоу тоглолт манайд бараг зохион байгуулагдахгvй байна вэ?

Энд зөвхөн олон vзэгч цуглуулах тэгээд мөнгө олох гэсэн хоёрхон бодлогоо урьтал болгож байгаагаас биш хэдэн vзэгчиддээ яавал сайн юм vзvvлж сонин содон гойд юмаар дvvрэн тоглолт хийж баярлуулж бахдуулах вэ гэж бодохгvй байгаатай холбоотой.  Тэдэнд сэтгэл ханамж өгөх тал дээр анхаардаггvй. Хамгийн бага зардлаар хамгийн их хvн цуглуулж олон тасалбар борлуулж цөм хийх явдал бол гол зорилго нь.

Хэдэн бvжигчид авчирч ардаа хөдөлгөсөн болоод өөрсдөө хоёр гурван  удаа хувцасаа солиод ам бариад л, дээр нь хэдэн найз нөхөд нь мэднчилгээ дэвшvvлж ирж дуулвал дуулаад л тоглолт дуусаа. За дээр нь нэмэхэд vнэн худал нь мэдэгдэхгvй сугалаа явуулж тvvнийгээ их л мундаг сюрприз барьлаа гэж зарлана.

Ингэж л халтуур хийгээд байгаа хэдэн хамтлаг дуучдаас өөрсдөөс нь болж монголын урлаг тэр дундаа шоу урлаг хөгжихгvй байна.

Байдаг л тайз байдаг л бvжигчид байдаг л нөгөө хэдэн хvмvvс хөгжим ам хөдөлгөх... Одоо уйдаж байна ш дээ бид. Ард тvмэн vзэгч фэнvvд шинийг хvсэн хvлээж нvдээ ширгэтэл харуулдаж итгэж найдж шоу тоглолтыг чинь хэдэн бор юмаа vрж, алалцан байж vзээд гарахдаа нvvрэн дээрээ *vгvй яахав дээ* гэсэн vнэлэлт өгч дотроо *тvй чорт, дэмий vзлээ хайран мөнгө хайран цаг* гэж харамсан хоцорч байна.

Цагаасаа хэдэн цаг хоцорч эхэлсэн, дуулах ёстой хамтлаг дуучид нь ирээгvй, хvн цуглаагvй, хvний тоо нь хэтэрснээс болж чихэлцээд бөөн юм болсон, хvмvvс бэртэж гэмтсэн, vзэгчид нь ундааны саваар дуучидаа нvvлгэсэн, хөгжим нь гацсан, олигтой vзэх юмгvй болсон, ам барьсан, бvр хvн юманд даруулж талийгч болсон гэх мэт  ямар ч зохион байгуулалт шинэ содон зvйлгvй нvд хуурсан араасаа бөөн л хэл ам таталсан зvйл хийдэг.  Тэгээд бас болоогvй манай тоглолтонд тэдэн хvн цуглаж тийм их орлого олсон гэж сайрхахыг нь яана. Ичиж vхмээр.

Шоу тоглолт болгон өөрийн гэсэн онцлогтой vзэгч фэнvvдээ доргиосон гайхшруулсан гэнэтийн сюрпризээр дvvрэн гайхамшигтай сайхан болдог бол мөн ч сайхан аа.

Гэтэл манайд болдог юм болдогоороо болж өнгөрдөг болж дээ. Yнэндээ энэ бол ард тvмнийг доромжилж байгаа бvдvvлэг хэрэг. Юу гэсэн vг вэ хvний сайхан сэтгэл итгэлийг ашиглаж хэдэн төгрөгийг нь аваад нvдийг нь хуураад халтуур хийгээд байж болох уу таминь ээ? Энэ чинь боловсон залилангийн нэг хэлбэр аж.

Бид хэдий болтол ингэж хууртах юм бэ? Эсвэл бvгд энэ муухай хvн хуурсан хулхи шоу тоглолтуудыг vзэхээ больё оо. Хvvхдvvдээ ч бvv vз гэж уриалья. Тэгвэл тэд ёстой хөөрхий болно доо...

Амьд тоглолт гэдэг чинь CD сонсож клип vзсэнээс долоон дор байна гэдэг юу гэсэн vг вэ. Ядаж гадаадын дуучид хамтлагуудын шоу тоглолтуудын бичлэгийг vз л дээ. Дууны vг ая клип гээд бvгдийг нь л хулгайлаад хуулаад авдаг л юм байна лээ тэгвэл тэр тоглолтоо яаж хийж байна тvvнийг нь ч гэсэн хуул л даа. Yнэхээр сайн хуулж хулгайлж чадаж байвал хэн ч  юм хэлэхгvй шvv дээ. Манайд дэлхийд биш юмаа гэхэд Монголдоо хvлээн зөвшөөрөгдөх жинхэнэ супер од гэж хэлэхээр хvн огт байхгvй байдаг нь энэ бvхэнтэй ч холбоотой гэдэг.
Халтуурны хулгайн урлаг хөгжvvлж суудаг ядаж дээрдvvлдэггvй юмаа гэхэд доордуулахгvй ч хуулж чаддаггvй хэдэн одонцорууд.

Сvржин нэртэй даржин тоглолтууд цуварсаар.

-Тоглолт хэр болов?

- Яахав дээ  болдогоороо л болсон доо гэсэн яриа хөвөрсөөр...

Сэтгэгдэл бичих!

2007-04-19 - hi

Бичсэн: Зочин
tiim SHUU
Хоблоос Засах

2007-04-18 - Сэтгэгдэл

Бичсэн: Зочин
Wow Болодоо бичээд байгаарай. Ойрд би хэсэг л унших юмтай боллоо. Зөв шүү чи бичсэн юмнуудаа эмхтгээд ингээд блог болгоно гэдэг эрт орой хэзээ ч олны хүртээл болж байна гэсэн үг. Сонингын нийтлэл нэг өдөр хэсэг хүмүүс уншаад л өнгөрнө. Олон сэтгүүлч нар блогтой болох хэрэгтэй гэж бодож байна. Одоо тэгээд уншигч нартайгаа санал бодлоо солилцож байхыг хүсье.

Баяртай байна.

Legacy
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин

xaax