bolod.M

2007-04-18 - Ийгл телевизэд хэлэх vг байна!

Сайн санааны vзvvрт тос!

 

Манай телевизvvд хэдэн захиалгат нэвтрvvлэг урдчилж бэлтгэсэн, хасаж танасан нэг vгээр хэлбэл нvд хуурсан ярилцлага, нэг талыг барьсан хулхи мэдээ, алиалаад байгаа нь ч мэдэгдэхгvй доромжлоод байгаа нь ч мэдэгдэхгvй рекламанд дөрөөлсөн халтуурны элдэв цэнгээнт нэвтрvvлгээрээ vзэгчдийнхээ цагийг vрж нvдийг хуурдаг. За тэгээд ажилгvй хийх юмгvй гэрийн авгай хvvхдvvдийг урдаа уях ганц аврал нь энд тэндэхийн олон ангит цуврал кинонууд. Хажуугаар нь нэвтрvvлэг болон кинон дундуураа биш рекламан дундуураа кино болон нэвтрvvлгvvдээ гаргана. Энэ мэм лазантай зовлонтой. Энэ телевиз тэр намынх энэ нь энэ намынх гэнэлээ гэж хvмvvс ам булаалдана. Ам булаалдаад ч байх юу байхав дээ угаасаа vзэхэд л нvдэн дээр *ах нам* гэж тал засаж хэдэн томчуудыг мэдээ алгасахгvй харуулж байхад мэдэхгvй гээд ч яахав. Тэгвэл энэ бvхнийг зад цохиж гарч ирсэн телевиз бол яах аргагvй Ийгл. ....

 

Учир нь гудамжинд таарсан хэн нэгнээс аль нэвтрvvлэг vзэх дуртай вэ? аль нь сайн бэ? гээд асуугаад vзлээ. Ганц ч нөхөр яг тэр гээд тvгдрэлгvй хэлж чаддаггvй ээ. Ихэнх нь мэдээ болон спортын хөтөлбөр сумо л vзэх зvгээр дээ гэж байна. Харин аль телевиз vзэхэд vнэн бодитой шуурхай байна вэ гэвэл Ийгл гэж ихэнх нь ам уралдан хэлж байх юм. Болж байнаа. Vнэхээр ч Ийгл телевиз газар дээрээс нь шуурхай аль нэг талыг барихгvй vнэн бодитой хvргэж чадаж,  ард тvмэнд нэгэнт vнэлэгджээ. Бусад хэдэн телевизvvдээсээ ялгарч чаджээ. Чадаж байгаа юманд арга байхгvй ээ гэж. ....

 

Гэхдээ бас ганц нэг хэлэх юм байна аа бас.  Тус телевиз vзэгчидтэйгээ шууд холбогдож санал хvсэлтийг нь байнга авдаг нь сайшаалтай. Гэхдээ тус утсаар нь янз бvрийн ааш аягтай санаа бодолтой хvмvvс vнэн худал нь мэдэгдэхгvй зvйл ярих дээр нь хэн нэгний нэр хvндэд халдах, олон тvмний сэтгэл санааг vймрvvлэх явдал байнга шахуу гардаг болж. Харин телевизийн нэвтрvvлэгч нь хэлэхдээ *манай телевизийн утсаар хэн ч vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болно. Харин манай утасанд дугаар илрvvлэгч байхгvй* гэх юм. Хэн бvхэнд эрх тэгш санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж олгож байгаа нь сайн хэрэг ч нөгөө талаар хэн хvссэн бvхэнд дуртай бvхнээ доромжлох, амныхаа зоргоор чалчих эрх өгч боломгvй мэт. Өөрөөр хэлбэл хэн нэгний эрх эрх чөлөө нөгөө нэгний эрх, эрх чөлөөгөөр хязгаарлагдаж байдаг. Тэгэхээр Ийгл телевизийн хамт олон энэхvv асуудалд анхаарал хандуулж санал бодлоо хэлж байгаа vзэгчийнхээ залгаж байгаа утасны дугаарыг заавал ил харуулж нэр ус албан тушаалыг нь тод хэлvvлж байж vгийг нь сонсож нэвтрvvлж байх нь ёс зvйд нийцэх мэт санагдана. Yнэхээр vнэн vг байгаа бол хэн ч гэлээ хэлэхэд айж буруудах юм байхгvй. ....

Мөн Ийгл телевизийн талаар бас нэгэн vг байна. Монголчуудын болон vзэгчдийн сэтгэлийг эмзэглvvлдэг асуудал бол яах аргагvй тухайн телевизийн шашины талаарх баримталдаг зарчим юм.  Улс төр болоод бусад зvйлд нэг талыг барьдаггvй ч шашины асуудал дээр ялгавартай зөвхөн нэг талыг барьж хандаж болохгvй мэт. Ямар ч шашинаа сурталчилах нь байж болох ч тэд ажил авах зараа явуулах даа заавал Христэд итгэдэг Бибилийн талаар мэдлэгтэй байхыг зарлан заадаг. Энэ нь нэг талаар Монгол улсын vндсэн хуулийн хvний эрх эрх чөлөөг зөрчиж байгаа хэрэг юм.  ....

 

Монгол улсын vндсэн хуульд: ....

 

1.Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хvн бvр хууль, шvvхийн өмнө эрх тэгш байна. ....

2.Хvнийг vндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хvйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шvтлэг, vзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж vл болно. ....

хэмээн заасан байдаг. Тэгэхээр дээрх байгууллагын ажилд авах зар нь шашин шvтлэг, vзэл бодлоор нь ялгаварлан гадуурхсан хэрэг болж байна. Энэ мэт асуудалдаа ул суурьтай хандаж тvмэн олондоо хамгийн шуурхай шилдэг шинэ мэдээ мэдээллийг аль нэг талыг барилгvй тvгээж дандаа номер нэг хамт олон байхыг vзэг нэгт нөхрийн хувиар зөвлөн бичлээ. Монголын сэтгvvл зvй улам хөгжин дэлгэрэх болтугай!

/Болод.М/ ....

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax