bolod.M

2007-04-18 - Арвин гишvvнийг эргvvлэн татахыг Монголын бvх vндэстэнvvд шаардаж байна гэвэл яах уу?!

Бvдvvлэг зан бол хамгийн муухай зан!

Саяханы баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр Ашигт малтмалын vнийн гэнэтийн өсөлтийн татварын тухай хуулийн төслийг хэлэлцэх vеэр С.Оюун гишvvн санал хэлэх ёстой гэж УИХ-ын даргатай маргалдах vеэр эмэгтэй хvнд баймгvй бvдvvлэг зантай гэгддэг Д.Арвин гишvvн *Эрлийзvvдийг зайлуулах хэрэгтэй. Чи Монголын тухай ярих эрхгvй* гэсэн утгатай юм ярьсан гэнэ. ....

Угаасаа *бvдvvлэг мангар* яриатай авгай гэдгийг нь ард тvмэн мэдэх ч ингэж Монгол улсынхаа vндсэн хуулийг зөрчсөн ард иргэдээ доромжилсон зvйл ярьсан нь vнэхээр тvvнийг УИХ-аас байтугай Монгол улсаас *амбаардаж* хөөсөн ч багдахаар санагдав гэж байна. ....

Хэрэв ардчилсан засаглалтай гадны нэг оронд УИХ гишvvн нь ингэж хэлсэн бол бөөн хэрэг мандаж тэр *дурак* нөхөр суудлаасаа бууж, бөөн торгууль хvлээж, шvvхийн өмнө ялтан болоод зогсохгvй ард тvмнээсээ уучлалт гуйх байсан биз. Харин манай *улаан коммунист*-ууд төр барьсан улсад бол *ха ха ха* биз дээ хөөрхий... ....

 Манай төрийн тvшээ хvн ингэж Монгол улс даяар байгаа бvхэл бvтэн vндэстэн ястануудаа гадуурхан доромжилж *Эрлийзvvдийг зайлуулах хэрэгтэй, Монгол улсын төлөө дуугарах эрхгvй* гэж хэлэх нь юу вэ?!! Yнэхээр хэлэх гээд хэлэв vv хэл нь халтираад хэлэв vv? УИХ-ын гишvvн гэх тэр авгай vнэхээр цэвэр цусны халх монгол байж болох ч энэ эх орныхоо эд эс нэгээхэн хэсэг нь болсон ижилхэн Монгол улсын иргэнээ яагаад гадуурхан vзэх болов. Гитлер шиг нацист vзэлтэй нөхөр юм болов уу? ....

Монгол улсын иргэн бvр Монгол улсын vндсэн хуулиар тэгш эрхтэй биш бил vv. Эсвэл Арвин мэтийн *Хамрын дор хагархай* гэж юу ярьж хэлж байгаагаа мэдэхгvй орилж байдаг авгай нар илvv эрх дархтай юм болов уу. Тэр vндсэн хуулийг уландаа гишгэж ард тvмний нэгэн хэсгийг адлан доромжлох ёстой гэж vv...?!! ....

Монгол улс олон vндэстэн ястануудаас бvрддэг баялаг ард тvмэн билээ. Бvгд л нэгэн сvлдэнд залбирч нэгэн төрд зvтгэж нэгэн улсын ирээдvйн хөгжлийн төлөө ажиллаж амьдардаг бус уу. Гэтэл нэгэн *цус ойртсон* vзэлтэн ард тvмэн ахан дvvсийг минь юунд гутаан доромжлоно вэ. Тэрхvv эрхэм төрийн тvшээ гэх авгайн vгээр бол Буриад, Казак, Дөрвөд, Урианхай, Баяд, Yзэмчин, Дархад... гэх мэт бусад vндэстэн хvмvvс Монголын төрийн төлөө дуугарч болохгvй бvр зайлах ёстой болж байна уу?!! ....

 Гэтэл гадныхан хужаа нар эх орноор минь нэлэнхvйдээ эргэлдэж эмс охидыг минь бузарлаж эрдэс баялагийг минь зөөж, эцэг өвгөдийг минь тvvх соёлыг минь доромжилж байгааг юу гэхэв. Наад зах нь хужаа хар ажилчид төрийн ордныг минь янзалж, дээдэсийн минь бунхаг барьж, мянганы замыг хийж, барилга байшинг босгож байна. Тэгэхэд монгол улсын иргэн залуус ажилгvй байна. Yvнийг юу гэхэв. Даяаршиж байна гэх vv... ....

С.Оюун гишvvн буриад vндэстэн болохоор эсвэл дан ганц Буриад vндэстэн *дуугарч болохгvй зайлцгаа* гэсэн юм болов уу?!!  Тэгвэл энд буриад гэдэг vндэстний тухай сонссон дуулсанаасаа цөөн хэдэн vг хэлье! ....

Монголын нууц товчоонд их далайг гатлан Бөртэ Чоно, Гоо Марал хоёр ирэв гэдэг лугаа Байгаль далайг гатлан Буга шvтээнтэй, Чоно дээдэстэй, бөө шашинтай буриад зон эрт цагаас энэ Монгол нутагт суурьшсан гэдэг... ....

Ажилч хөдөлмөрч найрсаг тэр хvмvvс бас ч vгvй Монгол орны тvvхийг бvтээхэд их vvрэг гvйцэтгэж, ихийг бvтээж, их зvйлийг өгсөн өгөөжтэй ард тvмэн гэгддэг. Ардын засгийн анхны хөрөнгийн ихэнх хувийг буриадууд бvрдvvлж өгсөн гэдэг юм билээ. ....

Монголд анхны сонин хэвлэлийн эх суурийг Жамсранов хэмээх буриад эр л тавьсан тvvхтэй. Мөн жанжин Сvхбаатарын аав Дамдин гуайг ч буриад хvн байсан гэх яриа ч бий. Цагаан дээлт Дамдин гэж алдаршсан тэрээр өвөл зунгvй өмссөөр онгож цайрсан дээлтэйдээ тийм нэр авсан бус тухайн vедээ Монголчууд төдийлөн хэрэглэдэггvй байсан оросын буридуудын өмсдөг цагаан нэхий дээлтэй байсан нь хожим Цагаан дээлт Дамдин хэмээн тэмдэглэгдэн vлдсэн гэх яриа ч  байдаг аж. Харин тухайн vеийн vзэл сурталаас болж тvvнийг хав дарсан байж ч болох... ....

Буриад лам хуварга сэхээтэн хvмvvсийг хичнээн олныг хэлмэгдvvлэн устгасан гvн шарх өдгөө ч бий. Vvний төлөө буриад ард тvмнээсээ эрх барьж байгаа МАХН харин ч одоо уучлал эрэх ёстой мэт... ....

...Ардчилалын алтан хараацай Монголын ард тvмний зоригт хvv, буриад хөвvvн С.Зориг алагдсан хэрэг одоо болтол илрээгvй байна. Гэтэл Иргэний Зориг Намын дарга, УИХын гишvvн С.Оюун дvvг нь Арвин гэх УИХ-ын гишvvн гэх авгай vндэс угсаатай нь доромжлон басамжилж байна. ....

*Эрлийзvvд зайлах ёстой, Монголын төлөө дуугарах эрхгvй* гэсэн vг Монголын мянга мянган vндэстэн ястаны чихнээ бус зvрхнээ лугшин өргөс лугаа өвтгөн байна. Бид эрх тэгш ардчилсан нийгэмд амьдарч байгаа биш бил vv... Бид vндэс угсаагаараа эх орондоо ад vзэгдэн шоовдорлогдож тvvнээсээ болж хэлмэгдэж амьдрах ёстой гэж vv?!! ....

Бид Арвин гишvvнийг хуулийн дагуу харицлага хvлээж, Монголын ард тvмнээс уучлал гуйж, Улс төрч байх эрхгvйгээ гvнээ ухамсарлан огцрохыг шаардаж байна. Yvнийг бvх Монголын vндэстэн ястануудын өмнөөс танд уламжилж байна. ....

Эцэст нь*Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ алт хийсэн ч сэгсэрнэ* гэдэгч танд хичээнгvйлэн захихад гал тогоондоо байсан ч *Хэлснийхээ дараа бус хэлэхээсээ өмнө бодож байгтун*... ....

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax