2007-04-17 - Хvн төрөлхтөнд...
Дэлхийг бөмбөг гэж бодоод сагс тоглох
Дэлхийг бөмбөр гэж бодоод ая тоглох
Дэлхийг самар гэж бодоод хага цөмөх
Дэлхийг төмс гэж бодоод хальсалж идэх
Дэлхийг алим гэж бодоод дарс нэрэх
Дэлхийг өндөг гэж бодоод хагалж уух
Дэлхийг бөгс гэж бодоод мунаглан хvчиндэх
Дэлхийг хөх гэж бодоод vнгэлэн хөхөх
Дэлхийг нуур гэж бодоод хиртvvлэн шумбах
Дэлхийг уул гэж бодоод нvхлэн ухах
Дэлхийг гал гэж бодоод цохиж унтраах
Дэлхийг гэр гэж бодоод тухлан амьдрах
Дэлхийг авс гэж бодоод нөгчсөнөө хийх
Дэлхийг дэр гэж бодоод дэрлэн амрах
Дэлхийг тархи гэж бодоод даатган асуух
Дэлхийг там гэж бодоод амиа хорлох
Дэлхийг бурхан гэж бодоод мөргөж гуйх
Дэлхийг мөнх гэж бодоод vvрд мөхvvлэх
Дэлхийг ээжийгээ гэж бодоод уйлж аргадуулах
Дэлхийг өөрийгөө гэж бодоод эвлэрч хамгаалах
Дэлхийг гарнат гэж бодоод шидэж дэлбэлэх
Дэлхийг ...
Бvгд хvний дур
Бvгд хvний мэдэл
Бvгдийг хvн чадна
Бvгдийг хvн хийдэг
Бид нар ингэдэг биз дээ
Та нар тэгдэг биз дээ
Бид нар ингэх ёстой
Та нар тэгэх ёсгvй!!!
Болод.м нь хааяа иймэрхvv юм бичиж цаас эрээчинэ ш дээ...
|