2007-04-17 - Нахиад л шvлгээ оруулав
Бэлэг
Сайхан бvсгvй алхана
Сайхныг нь хvмvvс шагшина
Сайханд харц унагана
Аман дээрээ тэд харин
Ай яасан сайхан даашинз вэ
Аргагvй л зохижээ гэж ярилцана
Нvд унагах тэднийг чамин даашинз биш
Нvв нvцгэн гоо vзэгслэн л даллалж байгаа
Нvvж яваа сэтгэлдээ бvхнийг тайчиж байгаа
Yзэгслэн гоог далдалдсан даавууг цоо ширтэж
Yнэн хvсэл сэтгэлийн цаана тачаадаж байгаа
Yгvй ээ! Юм бvхэн ил хялбар байж болохгvй...
Хайр далд байхдаа илvv халуун байдаг шиг
Хvсэл шинэ байхдаа илvv хvчтэй байдаг шиг
Хvн нууцтай байхдаа илvv vнэ хvндтэй байдаг шиг
Сайхан бvсгvй алхалж л байг
Сайхныг нь хvмvvс шагшин ширтэж л байг
Санаандаа нvгэл буяныг урлаж л байг
Самарыг цөмж идэхэхэд илvv амттай байдаг шиг
Чихэрийг цааснаас нь задалж идэхэд илvv амттай байдаг шиг
Жимсийг хальсалж идэхэд илvv амттай байдаг шиг
Нэг л сайхан өдөр гэгээн учрал зочилно
Нууц бvхнийг бэлэг шиг чи бид задална
Надад бас чамд хvн бvхэнд энэ өдөр заавал ирдэг
Яарах хэрэггvй шаналах бvр ч хэрэггvй
Яг байрандаа зогсож хэрэггvй яв замаараа яв
Яадгийм бэ! бvхэнд нvд унага, сэтгэл алд
Мөрөөдөл чинь, чиний бэлэг байна
Бэлгээ ав
Бэлгээ задла!
2006 он
Хайртай болжээ
Дэлхийн тvмэн солонгонд нvдний гялбаа ариллаа
Дэнжийн сайхан бvсгvйд хайрын харц амиллаа
Дэргэд чинь цэцгийн өнгө гундмал
Дуунд чинь гургалдайн жиргээ гологдом
Орчлонгийн олон учралууд замын хажууд хоцорч
Онцгой сайхан чамдаа сэтгэлийн vгээ шивнэлээ
Инээмсгэлэлд чинь нарны цацраг гийнэ
Эрхлэхэд чинь саран гивлvvрээ сөхнө
Хорвоогийн мянган зовлон жаргалын өнгөнд сvлэгдэж
Хайрын шvлэгтэй салхи чихнээ чамайг минь шивнэж
Холын холоос яарах сэтгэлийн даль ургаж
Хонгор амраг чамруугаа хvлгийн жолоо заллаа
Хайртай болжээ
Халуухан зvрх минь шатаж байна
Хайртай болжээ
Хосгvй ганцхан чамдаа би
Б.М
|