bolod.M

2007-04-17 - Хакухо Даваажаргал...!

Монгол улсынхаа нэрийг дуурсгаж яваа бахархалт  хөвгvvдийн маань нэг бол яах аргагvй Хакухо Даваажаргал.

Японы  мэргэжлийн сумогийн дээд зиндааг эзэгнэж яваа монгол хөвгvvдийн манлай болж ирээдvйн их аварга болно гэж ард тvмэн бидний хvсэн хvлээж итгэж найдаж суудаг хайртай хөвгvvн билээ.

Сvvлийн vед тvvний талаар элдэв мэдээлэл бишгvй цацагдаж нэлээдгvй шуугих болсон. Учир нь Хакухо маань харv башёд тvрvvлсэн баярт vетэй давхцуулан япон бvсгvйтэй хуримаа хийнэ гэсэн баяр дээрээ баяр нэмсэн мэдээлэл хийсэн. Энэ нь зарим нэгэнд таалагдаагvй бололтой. Аргагvй дээ хайртай хөвгvvнээ бахархаж явдаг бөхөө харьд алдах нь гэсэн хардлага харамсал зарим нэгэнд төрсөн нь дамжиггvй. Хакухо японы иргэн болж Монголоосоо урвах нь, Монгол охидоо тоосонгvй, Монгол сайхан залуусаа гадагшаа алдаад дуусах нь гэхчилэн хvртэл гомдолын хатуу vг хаялцгаав...

Энэ бvхэн гэхдээ Хакуход Монголын ард тvмэн хичнээн хайртай бас итгэж бахархаж явдагийн нэг илрэл байлаа. Гэхдээ бас энэ бvх хэрээс хэтэрсэн хатуу vгс харын сэтгэл хэтэрхий яарсан бас нэг талыг барьсан болчимгvй хандлага байсан гэж хэлэх нь зvйтэй байх.

Монгол тvмэн бид аливаад одоо уужуу талбиун ухаалаг хандах цаг болжээ гэж бодогдоно. Аливаад хэтэрхий туйлширч vнэн мөн учир зvйг нь ч мэдээгvй ойлгоогvй байж нэг талыг барьж зvтгэж цөөхөн монголчууд бид нэгнээ буруутгах гэж яаран гомдоох нь хэрээс хэтрээд байх шиг.

Ийм ч учраас хайрлаж хvндэлж бас итгэж явдаг хайртай сумочийнхоо талаар vнэн бодит мэдээллийг олж мэдэхээр мөн та бvхэнд хvргэхээр баттай эх сурвалжуудтай холбогдож зарим нэг товч мэдээлэл авсанаа хvргэж бичиглэв.

           

Хакухо Монгол тvмнийхээ магнайг тэнийлгэв

 

Бөхөд хайртай Монголчуудын хайртай хvv японы мэргэжлийн сумогийн Озэки Хакухо Даваажаргалыг ирээдvйн их аварга гэж итгэж найдаж хvлээж суудаг хvн олон. Анх Кёкvшюзан Батбаяр тvvнийг хөтөлж сумо хэмээх эр зориг хатуужлын их спортод оруулж байжээ. Тэр цагаас хойш Хакухо ард тvмнийхээ итгэл найдварыг хөсөрдvvлсэнгvй мэргэжлийн сумогийн дэвжээнээ урамтай сайхан барилдаануудыг vзvvлж улмаар хоёр дахь удаагаа тvрvvлэн эзэн хааны цомыг гардан авлаа. Монгол тvмний магнай тэнийн баярлацгаав. Өмнө нь Озэки Хакухо өнгөрсөн оны Нацу бөшёд тvрvvлж олон тvмнээ баярлуулж байсаныг бид мартаагvй. Ирэх 5-р сард Хакухо аваргын төлөө тэмцэлдэх нь тодорхой болов.

Хару башёгийн хамгийн сvvлчийн өдөр озэки Хакухо нэгэн сонирхолтой мэдэгдэл хийсэн. Тэрбээр гэрлэсэн тухайгаа сэтгvvлчдэд мэдэгдсэн. Тэрээр ирээдvйн ханиараа  22 настай Саёко Увада хэмээх япон бvсгvйг сонгожээ. Ямартаа ч олны хэл амнаас эхнэрээ нууж байсан озэки Хакухо Хару башёгийн сvvлийн өдөр нийтэд эхнэрээ ил гаргав. Мэргэжлийн сvмогийн Харv башёд тvрvvлсэн озэки Хакvхо ирэх таван сард аав болж анхныхаа vрийн зулай vнэрлэх болсноо ч албан ёсоор зарлав. Хакvхо оюутан бvсгvй Саяако Вадатай өнгөрсөн хоёр сарын сvvлээр гэрлэлтээ батлуулсан бөгөөд анх тэднийг 3 жилийн өмнө ёкозvна Асашёорюv танилцуулж байжээ. Тэр vед Саяакогийн эцэг их аварга Асашёорюvг дэмжих нийгэмлэгийн тэргvvнээр ажиллаж байсан юм байна.
Энэ жил Саяако японы эзэн хааны гэр б
vлийн олон гишvvд суралцаж байсан Токиогийн элит их сургуулиудын нэг “Гакvшин”-г төгсөх аж.

Хакvхогийн хуримандаа барьсан бэлэг нь Харv башёгийн тvрvv байсан бол удахгvй төрөх vрдээ их аварга цол хvртэж бэлэг барих бололтой. Ингээсэй ч гэж олон тvмэн хvсэж хvлээж байгаа биз.

 

Хакухогийн маань эхнэр Монголын иргэн болно

 

Саёко Увада бvсгvй монгол хvнд хайртай болж амьдралаа холбохоор шийдсэн тул Монголын иргэн болж Монголд амьдрах хvсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэрээр монгол хэлээр чөлөөтэй ярьдаг бөгөөд монгол хэлийг улам шамдан суралцаж эх хэл шигээ эзэмшихийг зорьж байгаа гэсэн.

Мөн Саёко Увада бvсгvй хуримынхаа өмнө монгол ёс заншилыг сайн мэдэж авахын тулд хичээн судалж байгаа бөгөөд монгол хоолыг маш сайн хийдэг болсон аж. Тvvний гарын гурилтай шөл, цуйван, бууз, хуушуурыг идэх гэж манай сумочид тэднийд зочлох дуртай болсон гэсэн.

Тэд хуримаа Япон, Монгол хоёр талд ёс төртэй хийх бөгөөд энхэртэйгээ энэ зун эх орондоо ирэхээр болжээ.

 

Хакухогийн хадав аав ээж Монголд элэгтэй хvмvvс

 

Хакухогийн сvйт бvсгvйн аав Вада Томоёши нь Япондоо нэлээд нэр хvндтэй бизнесмен хvн аж. Япон даяар сvлжээтэй хөгшчvvдийн асрамжийн газартай, хvмvvнлэгийн чиглэлийн олон улсын томоохон төрийн бус байгууллагыг толгойлдог, Ошима, Миягино зэрэг сумо бөхийн томоохон дэвжээнvvдийг ивээн тэтгэдэг гэсэн.

Мөн ноён Вада Томоёши нь Монголд хэд хэдэн удаа зочилж байсан монголд элэгтэй нэгэн аж. Вада Томоёши гуайн эхнэр нь өөрийгөө Монгол уг гаралтай хvн гэдэг гэсэн.

 

Төгсгөхөд

 

Хакухогоороо бахархаж байна. Эрт цагт Их Монголын баатар эрс аян дайнд мордож харь орны vзэгслэнт гvнжийг илд зэвсэгийн хvчээр булаан авч богтлон эхнэрээ болгон авчирдаг байсан бол өдгөө монголын ухаан хvч нь тэгширсэн сайхан хөвгvvд ухаан чадал хайр сэтгэлээрээ харийн сайхан бvсгvйчvvдийн хайрыг татаж эхнэрээ болгон ирдэг болов. Юу нь буруу байна. Хайртай бөхдөө баяр хvргэе!

Спотын амжилтаас гадна сайн сайхан амьдралыг ерөөе!

 

/Болод.М/

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax