bolod.M

2007-04-17 - ХЗХ-нд өртэй гишvvд буюу ХЗХ, Хадгаламж банкаар хэн гараа угаав?!

Эрээвэр хураавар сониноос

 

Манай улс төрчид УИХ –ын эрхэм гишvvд, бvр цаашилбал намууд хvртэл ХЗХ-дод их бага өртэй, идэж уусан ашигласан холбоо сvлбээтэй, гар хуруугаа байтугай хошуугаа хvртэл дvрсэн гэсэн яриа олны дунд ил далд их өрнөх болсон.

Сvvлийн vеийн хамгийн их сонирхол татсан сэдэв бол яах аргагvй *ХЗХ-нд өртэй гишvvд буюу ХЗХ, Хадгаламж банкаар хэн гараа угаав!* гэдэг сэдэв байлаа.

Олны vг ортой гэдгийг батлаж захаасаа нэр устайгаа мөнгөнийхөө тоотой хэвлэлийн хуудаснаа дурайх болов. 

 

Yvнд:

ХЗХ-ноос мөнгө авсан хэргийн нэгдvгээрт саяхан БХЯ-ны чөдрийн ганц унаа болох Ми-8 нисдэг тэргийг хамаатан нь ч билvv найз нь билvv болох УИХ гишvvн Ц.Батаад хөлөглvvлж vнэг хөөлгөж сvйрvvлж улмаар улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэл аманд өртөөд байгаа  БХЯ-ны сайд УИХ-ын гишvvн М.Сономпил давхиж байх юм. Тэрээр Бvтээн байгуулалт хөгжлийн сан ХЗХ-ноос 1 тэрбум 750 сая төгрөг авсан гэнэ шvv.

 

Хоёрт нь УИХ-ын *дvлий дvмбэ* гишvvн гэгддэг бөх Б.Бат-Эрдэнэ 100.000.000 /100 сая/ төгрөг мөн л Бvтээн байгуулалт хөгжлийн сан ХЗХ-ноос хvртсэн гэж удаалж байгаа аж.

 

Гуравт нь цагтаа Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо гэх сайхан нэртэй байсан боловч одоо бол ганц нэг овилгогvй луйварчин алуурчин гишvvдээсээ болж олон нийтээс *Монголын авилгал сонирхогч залуучуудын холбоо* гэх шинэ нэр хvртээд байгаа МАХН-ын залуу халаа байгууллагын нэгэн лидер нь болох УИХ-ын гишvvн Г.Занданшатар 2.000.000 /2 сая/ төгрөг туусан гэгдэж байна.

 

Энэ тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллээр нийтлэгдэж олны хvртээл болоод байна. Yvний цаана ч маш олон хvний нэр бас яригдаж байгаа гэнэ. Заримаас нь айгаад зарим нь замхраад зарлаж болохгvй л байгаад бололтойдог шvv.  Ганц нэг шуум хvргэхэд энд УИХ-ын дарга *хууль засагч* Ц.Нямдоржийн нэр  хvртэл цохиж яваа ч гэх юм билээ...

 

Ямартаа ч энд дээрх хэдхэн нөхдvvд биш олон нэр нөлөөтэй хvмvvс холбогдох сураг ажигтай байгаа боловч манай цагдаа хуулийнхан тэдний гар хөл болохоор, эс бол тэднийг яаж ч чаддаггvй болохоор ингэс  гээд намжих нам дарагдах магадлал ч их байна гэж жиг жуг хийж халаглаж харамсаж бухимдаж байгаа хvмvvс ч цөөнгvй байна...

 

Бас болоогvй ээ Хадгаламж банкны хэрэгт ч гэсэн олон *чиргvvл* олон *гар хөл*  байгаа гэх боловч МАСЗХ-ны тэргvvлэгч, тус банкны ерөнхий нягтлан Ц.Чимэдцэрэн цээжээрээ хамгаалаад золионд гарч гаалийн Баатар дээр нэмэгдэх нь гэсэн хандлага ч ажиглагдаж эхэлсэн...

 

...Ер нь энэ бvхнээс улбаалаад сvvлийн vеийн хэл амнаас vvдээд МАХН урдаа МАСЗХ гэдэг сайхан том бамбай нохойд барьдаг мод, бvр нохойд хаядаг яс, цаашлаад зvрхэнд дvрдэг хутгатай болоо юу даа гэсэн дvр зураг олны дунд нэгэнт буужээ.

Урд нь ганц нэг гишvvнээ бол золигт гаргачихдаг байсан бол одоо бvр нэг том салбар байгууллагаа, залуу халаагаа тэр чигээр нь ч золигт гаргаж байх шиг...

 

Ийм л том ариун халдашгvй эрх ашиг нэр төр энэ намд байна. Ингэж л эгэл ард олон харж өөр хоорондоо vнэлж дvгнэж ярилцаж байна. Зарим нэг иргэд иргэний хөдөлгөөнvvд тэднийг vндэсээр нь vгvй болгох татан буулгах нь зvйтэй гэж vзээд санал хураагаад төв талбай дээрээ суугаад эхлэчихсэн байдаг. Очоод харсан бvгдийг нь элдэвээр хочлоод биччихсэн МАХН –*Монголын алуурчин хулгайч нам*, МАСЗХ- *Монголын авилгал сонирхогч залуусын холбоо* гэхчилэн нэрлээд төв талбай дээр хадчихсан сууж байна. Нөгөө ариун нэр төрөө хамгаалагчид таг чиг...

 

...Эцэст нь итгэмээргvй ч гэлээ vнэн гэх нэгэн зvйл дуулгахад:

Тэрч байтугай ХЗХ-оод хvнд байдалд орчихсон байгааг систем нь буруу яваад байгааг, удахгvй тэднийг шил шилээ даран дампуурахыг, УИХ-ын гишvvд 3 жилийн өмнө мэдэж байсан ч, энэ явдал яваандаа луйвар боллоо шvv гэж өөр хоорондоо хэлэлцэж ярилцаж байсан ч, 2004 оны 4 сарын 28-ны өдрийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцээд удахгvй сонгууль болох гэж байхад ... дэвэргээд хэрэггvй гээд бvх асуудлыг хав дараад өнгөрсөн,  гараа хумихаж ямар ч арга хэмжээ аваагvй өнгөрсөн тухай баримт тус хуралдааны тэмдэглэл хvртэл байна.  Энэ нь тэрхvv эрх мэдэлтэн эрхэм гишvvдийг ямар их буруутайг нотолж байна гэнэ. Ер нь тухайн vед ХЗХ-ны талаарх тэдний хэлэлцэж байсан проткол тэр чигээрээ л тvvх болон vлдсэн байна. Энэ тухай сонин хэвлэлээр ч нийтэлж эхэллээ. Хvссэн хэн ч гэсэн www.parl.gov.mn сайтын архивт ороод vзэхэд хагас хугас ч гэсэн баримт хадгалагдан vлдсэн байгаа аж...

Энэ мэт эрээвэр хураавар эвгvй зэвvvн сонин ч их байна даа!

 

/Болод.М/

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax