2007-04-17 - Бурхан бол менежер тийм болохоор менежер та бол бурхан!
Би Пи ар маркетинг сонирхдог нөхөр л дөө мөн сэтгvvл зvй сэтгэл зvй судалдаг. Энэ бvх чиглэлээр ажиллаж амьдарч буй бөлгөө. За за илvv vг нуршилгvй анханы өөрийн бичсэн бодролыг оруулсугай! Анхааралтай байгаарай нөхөд өөө...
Бурхан бол менежер тийм болохоор менежер та бол бурхан!
Тиймээ! Өнөөдөр менежер гэдэг албан тушаалын эрэлт манайд өсөж байна. Yнэ цэнэ нь харин ямар байгааг хэлж мэдэхгvй. Тааруу ч байдаг байж болох. Нэг тиймэрхvv л ажиглагддаг. Нэг их гоё хувцасласан улс. Гоё дvр эсгэгчид. Гэхдээ гоёыг бvтээж дvрийг бvтээж зах зээлийг эзэлж байгаа нь цөөхөн. Байгууллага компанийнхаа амин зvрх нь менежер л байдаг. Мөн орчин vед захирал бvрийг эзэн босс бvрийг сайн менежер байхыг шаардаж байна. Yгvй дээ л сайн менежер туслахгvй бол удахгvй бизнес vйл ажиллагаа *чад* хийнэ. Энэ бол ёстой нөгөө зах зээлийн нийгмийн нvцгэн vнэн.
Бурхан бол менежер тийм болохоор менежер та бол бурхан. Яагаад гэвэл бусдын бэрхшээл таны бэрхшээл байдаг. Таны ажил бол бэрхшээлийг олж харах шийдвэрлэх. Та бvгдийг сонсож мэдэж мэдэрч урдчилан олж харж шийдвэрлэж засаж залруулж байх ёстой. Харилцаа бол таны гол зэвсэг. Гэрээ хэлэлцээр тохиролцоо шийдвэр бол таны дайралт хамгаалалт бэхлэлт. За за олон юм ярьж онолдох гэж оролдож энэ тэр гээд таныг чилээгээд яахав.
Нэгэн зvйл:
Нэгэн залуу нэгэн бvсгvйд дурлажээ. Тэрээр өдөр шөнөгvй бурхан минь та надад туслаач тэр бvсгvйтэй намайг гэрлvvлж өгөөч гэж залбиран гуйх болов.
Бурхан ч тvvн дээр туслахаар ирэв. Тэгээд нөхцөл байдлыг судалж vзэв. Өнөөх бvсгvй нь өөр хvнтэй сvй тавьсан бөгөөд тvvнд ямар ч талаараа тохирохгvй цаашлаад эрvvл мэндийн хувьд ч явцгvй нэгэн байв. Өөрөөр хэлбэл дурласан бvсгvй нь тэр залууд хэзээ ч тохирохгvй бvтэхгvй нэгэн аж.
Харамсалтай нь бурхан бол бурхан. Тэр залуугийн хvслийг биелvvлэх л vvрэгтэй.
Ингээд бурхан залуу дээр ирээд * чи заавал тvvнтэй гэрлэж яах гэсэн юм бэ би чамд өөр илvv бvсгvй олж өгье* гэв. Гэвч залуу *vгvй би хайртай хvнтэйгээ л суууна* гэж дайрчээ. Бурхан тvvнд *би чамайг Билл Гейтсийн охинтой суулгаж өгье* гэлээ. Залуу *тэгвэл ч өөр хэрэг шvv* гэснээ нэг их бодолгvй дуртайяа зөвшөөрөв.
Бурхан Билл Гейтс дээр ирээд *охинд чинь би нөхөр санал болгоё* гэжээ. Билл Гейтс *өө тэр ярихгvй манай хvргэн болох гэсэн эрс зөндөө л байна охин маань өөрөө шийдэх асуудал* гээд халгаасангvй. Бурхан *миний санал болгож байгаа хvн бол Дэлхийн банкний дэд ерөнхийлөгч* гэв. Билл Гейтс * тэгвэл ч өөр хэрэг шvv* гээд нэг их бодолгvй дуртайяа зөвшөөрөв.
Бурхан Дэлхийн банкны ерөнхийлөгч дээр ирээд *Би танд дэд ерөнхийлөгч санал болгож байна* гэв. Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч *өө тэр ярихгvй манай дэд ерөнхийлөгч сайн хvн байдаг манайд өөр хvн хэрэггvй* гээд халгаасангvй. Бурхан *миний санал болгож байгаа хvн Билл Гейтсийн хvргэн байгаа юм л даа* гэв. Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч *Тэгвэл ч өөр хэрэг шvv* гээд нэг их бодолгvй дуртайяа зөвшөөрөв.
Ингээд л гvйцээ. Бурхан сайн менежер байгаа биз. Ямар ч зардал чирэгдэлгvй бvх зvйл бvгдийн таалалд нийцэв.
Тиймээ менежер та ингэж л ажиллах хэрэгтэй. Нөхцөл байдал бодит байдал хоёрыг холбож чадвал та амжилтанд хvрнэ.
Бас нэгэн зvйл:
Нэгэн дэлхийд алдартай гутлын фирм өөрийн vйлдвэрлэдэг гутлыг бvх л улс оронд зарж борлуулах өргөн компанит ажиллага явуулав. Тэгээд нэг удаа *манай гутлыг өмсдөггvй* газар орон vлдсэн байна уу мэдээд ир гээд менежерээ явуулж. Цаадах нь ч явж явж ирээд Африк гэж нэг газар байна гэв.
Ингээд дахиад нэг менежерээ судлаад ир гэж явуулав. Тэр нь очоод тэнд гутал өмсөх шаардалга ч байдаггvй халуун дулаан газар байна. Хvмvvс нь гутал өмсдөг ч vгvй юм байна. Манай зэх зээл биш байна гэсээр уруу царайлан орж ирэв.
Тэд дахиад нэг менежерээ илгээв. Удалгvй нөгөөх нь бөөн баяр орж ирэв. Тиймээ тэнд манай ганц ч гутлыг байтугай өөр бусад ганц ч гутал өмсдөг хvн алга манай том зах зээл байна гэсээр орж ирэв. Ингээд л гvйцээ.
Хvн болгон өөрийнхөөрөө юмыг хvлээж авдаг. Менежер болгон тэгвэл тийм биш. Харин болж бvтэх талаас нь юмыг олж харж чаддаг байх хэрэгтэй. Мэдээж африкчуудад гутал өмсvvлж сургаж гутал моодонд оруулж яагаад болохгvй гэж. Яагаад тэдний байнгын хэрэглээ гутал болгож болохгvй гэж.
Болохгvй юм гэж vгvй
Бvтэхгvй юм гэж vгvй
Бяцхан туулай барыг ч барьж болно оо гэдэггvй бил vv.
Тиймээ хар өнгийг харж байна гэдэг цагаан өнгө байгаа болоод л ялгаж харагдаж байгаа хэрэг шvv дээ. Менежер та бол будагчин. Багсаа аваад будаад байж дээ. Харин ямар өнгөөр хэрхэн будах нь таны чадварын асуудал. Пи ар-ын мэргэжилтэн бол та өөрөө шvv.
За за нэг иймэрхvv шив дээ!
/bolod01@chinggis.com/ энэ миний мэйл хаяг шvv хvмvvсээ.
Хvндэтгэсэн: Болод.М
|