bolod.M

2007-10-22 - Инээх уурлахаа өөрөө мэд! Хаха

 

Н.Энхбаярын шvvх хурал

Ерөнхийлөгч Н.Энхбаяр машинтайгаа хурд хэтрvvлэн яваад нэг доор 2 хvн мөргөчихжээ. Удалгvй шvvх хурал боллоо. Ерөнхийлөгч Дээд Шvvгчээс тодруулга авч байна.

Шvvгч: За тэр эхэлж мөргvvлээд таны машины урд талын цонхыг цөмлөөд ороод ирсэн нөхөрт бусдын эд хөрөнгийг санаатайгаар сvйтгэж, мөн машин хулгайлах гэж оролдсон хэргээр 3 жил ... Аа тэр мөргvvлээд 10-аад метр газар vсэрч бутан дунд унасан тээгэлж амьд гарсан нөхрийг, ... ммм, ... хэргийн газраас зугтах гэсэн оролдлого хийсэн хэмээн 4 жил хэмээн ялласугай!

Цахилгаанчин

Хvний мууд дуртай
Хvйтэн цэвдэг цахилгаанчид
Хоёр гаргvй эрийн гэрт
Халтуур хийгээд явахдаа
Алга ташилтаар асдаг асаагуур зоосон байжээ.

Дадлагын оюутан эмчээсээ:
- Багш аа. Та яагаад өвчтөн vзэх бvрдээ "ямар хоол иддэг вэ?" гэж асуудаг юм бэ?"Онош тогтооход идсэн хоол тийм чухал байдаг юм уу?
- Vгvй хvv минь. Vзvvлсний хөлсөнд хичнээн төгрөг шомбодож болох нь вэ гэж тооцоход чухал байдаг юм байхгvй юу.

Гахайнууд Энхбаярыг тойроод

Энхбаяр хөдөө ажлаар явж . Тэгээд гахайн ферм дээр очиход нь сэтгvvлчид зургийг нь авчээ. Тэгээд тэр зургандаа ямар гарчиг өгөхөө ярилцжээ. " Энхбаяр гахайн дунд" ," Гахайнууд Энхбаярийг тойроод" гэх мэтээр олон нэр сэдсэн боловч аль нь ч таарсангvй. Тэгээд хамгийн сvvлд ингэж шийдэж гэнэ. " Баруун талаасаа гурав дахь нь Энхбаяр

- Ерөнхийлөгч нь зарим ардыгаа араандаа зууна гэж юу гэсэн vг вэ?
- Албан тушаал яаж өөрчлөгдсөн ч нохой нохойгоороо л vлдэнэ.

Yнэгний анчин Батаа

Батаа vнэг хөөж байлаа, Галлаад галлаад, оногдсонгvй... Аргаа барсан Батаа: сэнсээрээ цохь, сэнсээрээ цохь... Yнэг бултсаар... Батаа: - дээр нь дэвс, дээрээс нь дараад уна, Батаа онгоцоороо vнэг дээр хөрвөөсөн боловч хохирогч vнэг бултаж гараад зугтаажээ...

- Монгол улсын иргэн МАХН-ын гишvvн иргэн vгээ чөлөөтэй хэлж болох уу?
- Болно оо. Хэрвээ тэрээр хилийн чанадад хараар болон ногоон карт хожоод яваа бөгөөд нутагтаа буцаж очих бодолгvй байгаа бол...

Хvv ааваасаа асуув.
- Аав аа. Засгийн газрын vvдэнд яагаад харуул зогсдог юм бэ?
- Хулгайч, дээрэмчид, луйварчдыг нэвтрvvлэхгvй гэж.
- Гадагш нь уу, дотогш нь уу?

Багабанди ерөнхийлөгчийн утас дуугарав.
- Нөхөр Багабанди. Энд тантай тун адилхан нэг хvн байна.
- Бууд!
- Гэхдээ сахлыг нь хусчихвал өөр болчихно шvv дээ.
- Өө тиим. Сайхан санаа байна. Сахлыг нь хусаад бууд!

МАХН, АН-ын хоёр дарга холын зайд уралджээ. АН-ын дарга тvрvvлж МАХН-ын дарга сvvлджээ. Энэ тухай АН-ын хэвлэлд:
- Гvйлтийн тэмцээнд АН намын дарга Ц.Элбэгдорж тvрvvлж, МАХН-ын дарга М.Энхболд хамгийн сvvлд ирэв. МАХН- ын хэвлэлд:
-Гvйлтийн тэмцээнд нөхөр М.Энхболд хоёрдугаар байр эзлэж Ц.Элбэгдорж сvvлээсээ хоёрт ирэв гэж тус тус бичжээ.

-Өөрийгөө ерөнхийлөгч гэж солиороод байсан өвчтөн яаж байна ?
-Арай гайгvй ээ. Одоо өөрийгөө ерөнхий сайд гэдэг болсон.

Мөрийн хөтөлбөрт нь тусгагдаагvй л бол намууд ямар ч шударга бус зvйлийг хараан зvхэж чаддаг.

Архинд донтох өвчтэй хvмvvс өглөө нь шартаад vхэхээ шахдаг бол эрх мэдэлд донтох өвчтэй хvмvvсийн «буянаар» бvхэл бvтэн улс өглөө болгон л шарталттай явдаг.

Статистик судалгаанаас vзвэл санал асуулгад оролцсон 100-н хvний 90 нь засгийн газрын бодлогыг сайшааж, харин арав нь бvрэн дэмжиж байгаа юм байна. Харамсалтай нь vлдсэн 2.5 сая хvнээс нь хэн ч ямар ч асуулт асуугаагvй байна.

Шинэ хуучин шилийн сайн эрсийг дуурайж орчин vеийн малын хулгайч луйварчид шилийн богд дээр гараад тангараг өргөхдөө тоорой банди, тогос чvлтэм, чvлтэмийн улаан, намбарын энхбаяр, меиэгомын энхболдоо сонс гээд л хэлдэг болж гэнэ

Засгийн газар сайн ажиллаж байна аа. Харамсалтай нь ард тvмэн тааруухан аж төрж байна. Яагаад? Яагаад гэвэл ард тvмэн засгийн газарт ажилладаггvй болохоор.

Сонгууль болохоос өмнө ирээдvйн ард тvмний төлөөлөгчид нь vхэн vхтлээ ард тvмнийхээ төлөө байж, чадах чадахгvй бvхнээ сонгогчдынхоо төлөө хийнэ гэж амлацгаадаг. Харин сонгуулийн дараа ард тvмэнд зориулж 1,2,3,4,5 гэсэн нууц кодтой төлөвлөгөөгөө хэрэгжvvлж эхэлдэг. Нууц коодыг тайлбал: 1 хvний цалинг 2 хvнд өгч 3 ээлжээр ажиллуулан 4 жилийн дотор 5 жил идэх юмаа хийлгэж авна даа.

Жуулчин хөтлөгчөөсөө асууж байна гэнэ. -Уучлаарай танай энэ хөшөөн дээр чинь хаан чинь яагаад ийм сонин байдалтай байгаа юм бол? -Нөгөө юу л даа. Хааныг морь унаж байгаа байдлаар нь харуулах ёстой байсан ч хотын захиргааны гаргаж өгсөн мөнгө морины хөшөөнд нь хvрээгvй юм.

Дэлхийн бvх армид Хятадтай дайн хийвэл олзны хvн авахгvй, бууж өгсөн болгоныг буудаж алах гэсэн нууц тушаалтай байдаг гэсэн.Харин Монголчууд энхийн цагт хvртэл хятадуудыг ажилчин болоод боссоор бөөнөөр нь оруулж ирдэг.

Монголд сонгууль дууссан чинь бензин, талх, цахилгаан, усны vнэ нэмэгдээд тэнгэрт хадчихлаа. Болдог бол ахиад сонгууль явуулж юмны vнийг ахиад хэд хоног ч гэсэн бууруулах юмсан.

- Ерөнхий сайдаа танай vvдэнд ямар аймар авилгачин царайтай амьтан сууж байна аа.
- Тэр чинь миний төрсөн дvv, миний туслах шvv дээ.
- Өө уучлаарай. Би эвгvй vг хэлчихлээ. Та хоёр ямар адилхан юм бэ?

УИХ – Ууж Идэхийг Хориглохгvй
ЗГ – Зуйрах Газар
БОЯ – Бvv Онил, Ялтай!
БХЯ – Байлдаад Хэрэггvй, Ярьчих
ТӨХ – Төрийн Өмчийг Хуваа
ТУЗ – Төлөөлөн Урьтаж Завш
Гааль – Гадаадаас Авчирвал Авилгал АЛЬ!
“ММ” агентлаг – “Монголын Магтуу” агентлаг
ТЗГ – Тээвэр Замбараагvйтvvлэх Газар

Монголчууд биднийг буруу ярьж зөв ойлгодог улс гэдэг. Гэхдээ vг яриа гэдэг тухайн хvний соёл боловсролын толь байдаг. Ганц өгvvлбэр бvv хэл ганц vгний цаана асар их утга учир хариуцлага оршдог. Бvр ганц vсэг ташаарсанаас болж засаж болшгvй алдаа vр дагавар гарч болно. Хуучин цагт Ю.Цэдэнбал даргын нэрний *б* vсгийг гээж бичээд донгодуулж байсан тvvх ч байдаг. Ингээд зарим нэг *хэл халтирахуйг* сонирхуулья. 1. Арван тавны зар /дуу/ 2. Аргагvй амралт /дуу/ 3. Вандан уулын цэцэг /дуу/ 4. Барын арван хуруу /дуу/ 5. Дунд голын согоо /дуу/ 6. Хонин ороо морь /дуу/ 7. Хөх торгон жамц /дуу/ 8. Хулсан тэшvvр /дуу/ 9. Худгийн ногоо /дуу/ 10. Ум зандан сэрээ /дуу/ 11. Эргvv цагаан болжмор /дуу/ 12. Оюутны дайны газар 13. Цаг хасварын газар 14. Эмсийн сан 15. Бага ангийн баншаа би тамд хартай 16. Урдчилсан нам 17. Ерөнхий саад бараалхав 18. Намдорж, Гvнбалай 19. Намайг даагаад цэнгэ, намайг дараад цэнгэ 20. Улсын Их Гурил 21. Оюутнуудыг хөнгөлөв 22. Ирак болон АНУ явуулж алуулна 23. Ерөнхийлөгч сур харвав 24. Монголын сайхан vсгvй тэмцээн 25. Шvvхээр цагаалав 26. Хөдөөнийхөн малшиж амьдрал дээшлэв 27. Муу усны нvхний дэргэдээс Шагай мэдээлэв.

Цөм цохиулсан шvдээ хуга цохиулсан гараараа тvvнэ гэдэг амаргvй ажил байдаг шvv. Эрхэм худалч луйварчин нэр дэвшиг УИХ-ын гишvvд ээ. Ард тvмний нэг л өдөр тэвчээр нь барагдана!

-Дэлхий дээрх хамгийн азтай орлогч дарга гэж хэнийг хэлэх вэ? -Ромын пап ламыг л хэлэх байх даа. -Яагаад? -Өглөө сэрээд хана руу харангуут ерөнхий дарга нь цовдлуулчихсан байгааг харна гээд төсөөл дөө.:

Эрчvvдийн эмнэлгийн сурталчилгаа: “Манай эмнэлэгээр бэлгийн сулралтай 200 гаруй хvн ирж эмчлvvлсэн бөгөөд эмчилгээ дээд зэргийг амжилттай болж одоо тэд бvгд хvчирхийлэгч гаж донтнууд болоод аз жаргалтай сайн амьдарч байна”.

Загвар өмсөгчдийн жор. Гарцаагvй vйлчилж найдвартай тураах жор Даваа гарагт- ганц алим Мягмар гарагт-ганц лууван Лхагва гарагт-нэг аяга тараг Пvрэв гарагт-тал банан Баасан гарагт-тvvхий төмс Бямба гарагт-мацаг барих өдөр Нямд- чандарлах газар руу!

Сэтгэгдэл бичих!

2008-04-19 - laitai

Бичсэн: aagii (зочин)
laughing yho:d==
Хоблоос Засах

2007-10-31 - Сэтгэгдэл

Бичсэн: zagk (зочин)
yooy yooy laitai
Хоблоос Засах

2007-10-28 - Сэтгэгдэл

Бичсэн: зочин
еоое элэк хөшчнхлөө...унэн хэлжээ
Хоблоос Засах

2007-10-24 - хэхэхэ

Бичсэн: onigoo (зочин)
уншаад инээгээд бай хө
Хоблоос Засах

2007-10-22 - Сэтгэгдэл

Бичсэн: bolormaa (зочин)
хахахаха
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax