2007-08-19 - Хууль зөрчсөн нь хамаагvй бид тохиролцоод зохицчихсон!
/Төрийн байгууллага vйлчилгээний завхарал-2/
Хууль зөрчлөө, ноцтой аюул уршиг нvvрлэлээ, ард иргэдийн амгалан тайван аюулгvй нөхцөлд амьдрах боломж нөхцөлийг хаалаа, эрvvл амьдрах аргагvй боллоо... гэхчилэн газрын маргаан тойрсон бөөн маргаан мэтгэлцээн хэрvvл уруул нийслэлийн хаа сайгvй өдөр бvр шахуу өрнөсөөр.
Тvvнд нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Улсын байцаагч, эрхэм албан тушаалтан төрийн албан хаагч, газрын албаныхан *Тохиролц, Зохиц!* гэсэн дvгнэлт, албан бичиг чулуудсан болж ажлаа хийсээр.
Yvний цаана авилгал хээл хахууль газар авч цэцэглэсээр. Yvний уршгаар хот төлөвлөлтийн бодлого алдагдаж, цаашид гарах хvндрэл бэрхшээлvvд бөөгнөрсөөр, ард иргэд хохирсоор...
Орой болгон шахуу телевизийн мэдээгээр хаа нэг газрын орон сууцны барилгатай бөөр нийлvvлэн байшин барилга баригдаж оршин суугчдын амар тайван байдлыг алдагдуулж эрvvл аюулгvй орчинд амьдрах эрхийг нь зөрчиж байгаа тухай, эсвэл хvvхдийн тоглоомын талбай, хөгшдийн нарладаг цэцэрлэгт нvх ухаж байшингийн суурь тавьж байгаа тухай бvр цаашлаад сургууль цэцэрлэг, бvр наадмын талбай, хvvхдийн паркийг хvртэл барилгын компани авчихсан байгаа тухай мэдээ мэдээлэл бид vзэж бухимдаж сууна.
Хэн нэгэн мөнгөтэй, танил талтай эрх мэдэлтэй нь хvссэн газраа газар авч байшин босгодог болсон өнөө цагт ард иргэдийн бухимдал тэмцэл орон гэрийнхээ vvдэн дээр ийнхvv өрнөдөг боллоо.
Yvнд нь анхаарал тавьдаг тоодог ч төрийн байгууллага албан тушаалтан гэж vгvй болж байх шиг. Хэдэн сэтгvvлч нар л оршин суугчид, СӨХ –ныхоны гомдол цөхөрлийг хуваалцаж олон тvмэнд дэлгэж, зарим нэг иргэний хөдөлгөөнvvд энд нь анхаарал хандуулж тэдэнтэй хамтран асуудлыг холбогдох байгууллагуудад нь тавьж тэмцэж байна. Зарим нэг тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишvvдийн сайхан зан нь хөдөлж, ирэх сонгууль хаяанд ирсэнээ санавал анхаарал хандуулсан болж Хэвлэлийн бага хурал хийж сvржигнэх жишээтэй...
Гэхдээ энд иргэний хөдөлгөөнvvдийн тууштай тэмцэлийн vр дvнд зарим нэг асуудлыг нааштай шийдэх байдал гарч байгаа дэвшлийг дурдахгvй өнгөрч болохгvй.
Жишээлбэл Монгол Улсад газрын шинэтгэлийн бодлогыг хэрэгжvvлэх явцад Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн талбайн газар олголтын улмаас иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаа явдал их байна. Тиймээс тэдгээр хvмvvсийн нийтлэг эрх ашгийг хамгаалан хууль бусаар эмх замбараагvй олгогдсон газруудыг илрvvлэх, тvvнтэй холбогдох хууль тогтоомжийн гажуудлыг арилгахаар Vндэсний Соёмбо хөдөлгөөн Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр чамгvй ажлыг хийж байгаа билээ.
Гэхдээ энд албан байгууллага, эрх мэдэлтэн, албан тушаалтны хvнд суртал, завхарлаас болж хvндрэлvvд нэлээдгvй гарсаар байгаа аж. Энд хамгийн гол хvндрэлээс дурдахад, албан бичиг, хvсэлтэнд хариу тайлбар өгдөггvй, өгсөн ч шаардлагатай мэдээлэл өгөлгvй улсын болон байгууллагын нууц хэмээх нэрийн дор нууцад хамааралгvй мэдээллийг нууж өөрсөдөө хууль зөрчиж нээлтэй шударга байдлыг уландаа гишгэдэг, эс бөгөөс *зөвшилц, тохиролц* гэсэн утгагvй байдлаар ханддаг, vгvй бол цаг алдуулах, нэг нэгэн рvvгээ албан бичгийг шидлэх, чирэгдvvлэх зэрэг явдал аж.
Мөн vvнээс гадна ард иргэдийн авилгалд автах явцуу эрх ашиг vйлдэлээс болж багагvй хvндрэл гардаг байна. Учир нь анхандаа хvvхдийн тоглоомын талбай дээр маань барилга баригдаад эхэллээ бидэнд туслаач анхаарал хандуулаач хамтран тэмцээд өгөөч гээд ард иргэд оршин суугчид ханддаг. Ингээд асуудлыг иргэний хөдөлгөөн анхааралдаа авч холбогдох байгууллага, албан тушаалтнуудтай уулзаж албан бичиг шаардлага хvргvvлж, хууль хэрхэн зөрчиж байгаа тухай, ард иргэд хэрхэн хохирч байгаа тухай баримт гаргаж тэмцдэг байна. Гэтэл хэсэг хугацааны дараа нөгөө хохироод балраад байсан оршин суугч иргэд бид ямар ч гомдолгvй, бид тохиролцоод зөвшилцчихсөн бидэнд хэдэн тэгрэг өгөөд хохиролгvй болголоо гэдэг байна. Нөгөө тоглоомын талбай дээр нь барилга барьж байгаа компани нь тухайн иргэдэд хэдэн төгрөг тарааж өгөөд л газрын алба, хууль хяналтынхантай мөн тохироо авилгалаа хийгээд л ямар ч асуудалгvй барилга баригдаж нэгэн орон сууцны хvvхдийн тоглоомын талбай газрын хөрснөөс арчигддаг байна. Энэ мэт иргэдийн ядуу зvдvv ухамсаргvй байдлыг ашиглах явдал хууль зөрчигчдөд их байна. Ард иргэд ч гэсэн энэ тал дээрээ анхаарал хандуулж аливаад ухамсартай ирээдvйгээ харж хандахыг уриалмаар байна. Нэг оршин суугч өрх хууль зөрчигч авилгачингаас 50.000 төгрөг аваад л хvvхдийн тоглоомын талбай, хөгшдийн нарладаг талбайгаа арилжиж байна гэдэг vнэхээр харамсалтай бас эмгэнэлтэй явдал юм. Тэгээд энэ бусармаг явдлыг илчилсэн сэтгvvлчийн ажил, иргэдийн эрх ашгийг хамгаалж шударга ёсыг сахиулахын төлөө тэмцэж өмнөөс нь гvйж байсан иргэний хөдөлгөөний ажил ямар ч vр дvнгvй хумхын тоос болон замхарах нь харамсалтай.
Гомдол гаргаад хохироод туслаач гээд байсан иргэд: Хууль зөрчсөн нь хамаагvй ээ, бид тохиролцоод зохицчихсон. Одоо энд байшин барина уу, баар барина уу хамаагvй, Зvгээр бид зөвшөөрөөд бvгд гарын vсгээ зурчихсан гэх...
Ингэж зоосны нvхээр ямар ч хууль бус зvйлийг хvлээн зөвшөөрч өнгөрөөж болно гэж vv? Зоосны нvхээр амьдрал сайхан харагдана гэж vv!
Энэ тал дээр Авилгалтай тэмцэх газар хатуу хяналт тавьж ажиллах шаардлагатай болжээ!
|