bolod.M

2007-04-17 - *Ерөнхийлөгч Н.Энхбаяр бантангаа хэзээ дуусгах вэ?!*

Монгол улсын маань ерөнхийлөгч их л ухаантай хvн болж Төрийн дууллаа өөрчлөх санал гаргаж УИХ ч дэмжиж олон тvмний хvсэл сонирхол санал бодлыг vл харгалзан яаран сандран ажлын хэсэг гаргасан.

Манайдаа л утга уран зохиолын мастер гэгдэх өвгөчvvлийг цуглуулж Төрийн дуулалдаа гар дvрсэн.

Гэхдээ анхдагч зохиолчдын нэрийг өөрчлөхгvй гэж их л өгөөмөр зан гаргаж байгаа бололтой ганц нэг vг өгvvлбэрт хумсаа шvргvvлэх аяджээ. Гэхдээ энэ нь удаа ч vгvй өгөөмөр зан биш чадахгvйдээ бантсан бантан байсан нь илрэв.

 Их Монгол 800 жилийн ой, Улс тунхагласны 85 жилийн ойн баяр наадмынхаа өмнө амжуулах гэж хэрэндээ л хөөрцөглөсөн. Их ч рекламдсан даа. Нэг л мундаг том ажил хийж байгаа мундаг хvмvvсийн гараас гарах агуу сайхан Төрийн дуулал хvлээж ард тvмэн итгэж найдаж горьдож байв.

Гэвч энэ нь талаар болж хоцров. Шинэчилсэн төрийн дуулал нь олон нийтийн санаа бодолд төдий л хvрсэнгvй. Учир нь vг утгын хувьд тун тааруу болсон тухай хvн бvр ярьж байна. Бvр харамсаж байна. Нуухыг нь авах гээд нvдийг нь сохолно гэгч болж өмнөхөөс нь дээрдvvлэх гээд Төрийн дууллаа долоон дордуулсан явдал нь харамсах байтугай хариуцлага тооцох асуудал билээ гэх ч хvн байна.

 

Шинэ төрийн дуулал


Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн
vйлс
Дандаа энхжиж,
vv
рд мөнхөжнө

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эвээ бэхж
vv
лж
Хатан зориг, б
v
хий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя

Өндөр төрийн минь с
v
лд ивээж
Өргөн т
vмний минь заяа тv
шиж
Y
ндэс язгуур, хэл соёлоо
Yрийн v
рдээ өвлөн бадраая

Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын т
vлхvv
р, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай

Гэсэн энэхvv шинэ хувилбарт наад захын алдаа мадаг их байгааг та  ч гэсэн ажиглаж байгаа биз.

Ийм ч учраас ард олон энэхvv ажлыг анхлан санаачлагч ерөнхийлөгчийг хийсэн ажилдаа эзэн болж чаддаггvй, халтуурдагч хэмээн буруутгаж эхлээд байна.

Ерөнхийлөгчийнхөө бантан хутгасаны буянаар 800-н жилийн ой, баяр наадмаа  монголчууд шинэчилсэн нэртэй утга агуулага муутай төрийн дуулалтай өнгөрөөлөө гэж болно.

*Ерөнхийлөгч Н.Энхбаяр бантагаа хэзээ дуусгах вэ?!* Арай ингээд нэг мөсөн гvрийгээд чимээгvйхэн өнгөрөөе гэж санаж байгаа юм биш биз. Нэгэнт л шинэчилж засая гэж санаж сэдэж эхлvvлсэн бол халтуурдалгvй сэтгэл гаргаж Монгол орноо утга агуулага төгс шинэ сайхан Төрийн дуулалтай болгох буйзаа гэж олон тvмэн итгэн найдаж байна. Эс бол хуучнаар нь vлдээ. Vгvй бол Халуун элгэн нутаг дууг ч төрийн дуулал болгоё гэх мэт олон санал гарч байна.

Ажил хийвэл дуустал давс хийвэл уустал, Ам алдвал барьж болдоггvй агт алдавал барьж болдог, Бvгдээрээ хэлэлцвэл буруугvй гэх мэт Монгол ардын сайхан vгс байдаг даа!!!

Дахин дахин асуухад *ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯР БАНТАНГАА ХЭЗЭЭ ДУУСГАХ ВЭ?*

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax