bolod.M

2007-04-17 - Ерөнхийлөгч, шадар сайд, УИХ-ын гишvvдээ дагуулаад ууланд авирна гэнэ vv!!!

Манай ерөнхийлөгч элдэв юм санаачлах, энэ тэр юманд юманд оролцохдоо гарамгай нэгэн бололтой. Хогын цэг дээр явж л байна, хаана ямар баяр наадам болно vг хэлж л байна, шинэ албан байгууллагын нээлтэнд тууз хайчилж л зогсоно. Ард тvмэн бидэнтэйгээ ойр дажгvй хvv шvv гэж эмгэд өвгөд магтаж, их л мундаг удирдагч гэж тойрон хvрээлэгчид нь шагшиж, шvvхэд өгч мэднэ гэж сэтгvvлч бид айна. 10 саяын vнэтэй гэх дээлээр гангарч олны нvдийг бvлтийлгэнэ, морь унаж, мориноос унаж ард тvмнээ сандаргана, сум тавьж мэргээ vзэж олныг шагшуулна, төрийн дууллаа шинэчилнэ гэж дордуулж паактална... Тоочвол их ээ их.

Гэтэл манай их сэдэгч ерөнхийлөгч маань саяханаас бvр сонин зvйл сэдсэнээ зарлаж ард тvмнийхээ нvдийг бvлтийлгэж чихийг дэлдийлгэв.  Монгол Улсын Ерөнхийлөн Н.Энхбаяр маань санаачлан хоёр сар орчим нууцаар бэлтгэлээ базааж, Шадар сайд М.Энхсайхан, УИХ-ын гишүүн,Р.Бадамдамдин, УИХ-ын гишүүн С.Баярцогт нарын 20-иод хүний бүрэлдэхүүнтэй хоёр ч багтай энэ сарын 23-28-нд Алтай таван богдын ноён оргил, Хүйтний оргилд гарах гэнэ.

Ерөнхийлөгчийн толгойлох уулын багийг “Сүлд” хэмээн нэрийдсэн бол Шадар сайдын ахлах багийг “Туг далбаа” гэжээ. Харин багийн нийт гишүүд энэ удаагийн авиралтаа “Их Монгол-800″ гэж нэрлэсэн аж. Ерөнхийлөгчийн санаачилсан, тэгээд ч өөрөө оролцох энэ аяллыг сайтар зохион байгуулах, тамирчдын аюулгүй байдлыг хангах үүргийг Засгийн газраас холбогдох байгууллагуудад лvндэн зарлиг буулгаж гэнэ.

Ээ бурхан минь! Далайн төвшнөөс дээш 4374 метр өндөр Хүйтний оргилд гарч, төрийн далбаагаа мандуулах тэрхүү мандуулсан тугаа Монгол орноороо хөндлөн гулд аялуулах, мөн мөнх цаст Хүйтний оргилд төрийн шинэ дууллаа эгшиглүүлж, Монгол Улсынхаа цог хийморийг дуудаж, тэнгэрийг баясгах зорилго өвөртлөн амь бие vл хайрлан зориглосон эрхэм ерөнхийлөгчийнхөө суу алдарыг магтахуу гоомой юм хийж ард тvмэн улс эх орныхоо эрх ашгийг гээж осолтой алхам хийж байгаад нь зэмлэх vv. Хvн бvр дор бvрээ өөр өөрийнхөөрөө хvлээж авч байгаа бололтой.

Ямартаа ч гай газар доороос гэж осол эндэл гарч ерөнхийлөгч, шадар сайд эрхэм гишvvд маань бэртэж гэмтvvзэй гэж олон тvмэн санаа зовинон байна. Тvмний итгэлийг дааж төрийн хариуцлагатай алба хашиж байгаа хvн ийм алхам хийж аз сорьсон осол эндэл гарах магадлалтай алхам хийж байгаа нь зvйд хэр нийцэхийг бvv мэд. Эрх мэдэлтэй хvн юугаа хийх нь дурын хэрэг байж болох ч арай л дэндсэн хэрэг мэт санагдана. Монгол улсын хувь заяа, ард тvмний эрх ашгийг тээж явдаг тэрийн хамгаалалтанд байдаг эрхэмvvд ийнхvv дур зоргоороо аашилж, vvнийгээ улс төржvvлж байгаа нь тоогvй хэрэг мэт. Осол эндэл гарахгvй гэх баталгаа байхгvй ч итгэж найдах л одоо vлдэж байх шиг. Ийнхvv юм юманд сармагчин шиг vсчээд байдаг төрийн тvшээд олширвол ч монголын төр тvмэн олон эзгvйдэж хэцvvдэх вий дээ.

Монголчууд минь одоо бvгдээрээ хоёр зvйлд залбирцгаая! Нэгд нь эрхэм төрийн тэргvvн, шадар сайд, УИХ-ын гишvvдын авиралт амжилттай болж энх тунх эргэн ирж ажлаа хийж биднийгээ гийгvvлэйсээ дээ гэж. Хоёрт нь Хvйтний оргилд гарсандаа урамшаад Эверестэд авирна гэж дахин бvv биднийгээ орхин сэтгэлийг зовоон эрхэм ерөнхийлөгч маань сайд гишvvдээ дагуулаад явчихаасай даа...

Төрийн тэргvvн, сайд, УИХ-ын гишvvд нь уулын оргилд авирч улсынхаа цог хийморийг дуудаж, тэнгэрийг баясгаж төрийн ажил хийдэг моод монголд эхэлж дэлхийд гайхагдах мөч ойрхон байна...

/Болод.М/

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax