bolod.M

2007-04-17 - Мундаг ерөнхийлөгч гэх

Анх ерөнхийлөгч болохдоо арван саяын vнэтэй ч гэлvv, дээлээр гангарч, *Богд*-ын малгай тэргvvндээ залж, их сvрээ vзvvлсэн төрийн тэргvvндээ бид итгэл vзvvлж сонгосон гэх. Одоо итгэлдээ vнэнч байх л арга зам бидэнд байна гэх. Их өрийг тэглэсэн гэх, Мянганы замыг эхлvvлсэн гэх, Мянганы сорилтын санд хөтлөсөн гэх, МАХН-ыг хvчирхэгжvvлсэн гэх, Бушийг эх орондоо авчирсан гэх тvvнтэй хамаатай *мундаг* юм зөндөө гэх.

 Төр засгийг тогтвортой байлгахад чухал vvрэг гvйцэтгэж монголын хамгийн том нөлөө бvхий улс төрийн хvчин гэх МАХН-ын алтан жолоог одоо ч атгаж дээрээс нь удирдан чиглvvлж байдаг гэх.

Шулуухан хэлэхэд Ерөнхий сайд гэх, Хотын дарга гэх... гээд дандаа л тvvний vнэнч туслах vг зарлигийг биелvvлэгч нар болой олны яриа ч бий гэх.

Ер нь л Монгол улсын хамаг л толгойтой болгон тvvнийх болж тvvний хайр хишгийг хvртэж, албан тушаал ахиж, хашдаг гэх. Урлаг спорт, шашин төрийн зvтгэлтэн хvн болгоныг буюу өнгөтэй өөдтэй яваа өсөж дэвжиж байгаа болгоныг нь тэрээр өөртөө татаж өмчилж авдаг гэх.

Наад зах нь бөхөөр хараад vз гэх. Дархан аварга Б.Батэрдэнэ, далай аварга Г.Өсөхбаяр, *арслан* аварга Д.Сумьяабазар цаашлаад сумогийн их аварга Д.Дагвадорж гээд бvгд тvvний талын хvн гэж болно гэх. За за бусад салбарыг нуршвал би бичнэ гэж ядарна, та уншина гэж залхана гэх.

Одоо тvvний халаасанд бvр бусад нам хvчнvvд, хөдөлгөөнvvд хvртэл байдаг болсон гэх. Энд дурдаад яахав угаасаа сонгууль дөхөхөөр ил болно гэх. Угаасаа олон нам гэж бид ойлгож тээр доороо нэг нэгэнтэйгээ нам намаараа vзэлцэж байдаг боловч МАХН гэж дан ганц нам байхаас бусад  Ардчилсан нам, Ард тvмний нам, Эх орон нам, Бvгд найрамдах нам  гээд бvгд л тvvнээс бялуу горьдогч зөвшилцөх, найрамдах, эвсэх гэх мэт хор найруулж голоос нь ашиг олдог болсон, болгосон гэх. Арай vгvй байлгvй дээ гэх.

Ямартаа л  *21-р зууны Чингис хаан бол Н.Энхбаяр* гэсэн алдарыг тvvнийг тойрон хvрээлэгчид гаргасан гэх. Нэг талаар олон овог аймаг гэж болох нам эвслvvдийг нэгтгэж байгаа юм аргагvй таарах алдар нэр байна  гэх.

Мундаг гэсэн алдар ч багадах хvн шvv гэж бид ч гэсэн ерөнхийлөгчөө шагших дуртай гэх.

Морь унана гэх, сум тавина гэх, ууланд авирна гэх, төрийн дуулал шинэчилнэ гэх, бурханы ном уншина гэх, хогийн цэг эргэнэ гэх, ард тvмэндээ vг хэлнэ гэх, янз бvрийн арга хэмжээ нээнэ гэх, тууз хайчилна, гавья шагнал тараана, есөн бусын хvмvvсийг хvлээж авч уулзана гэхчилэн ер нь бол завгvй их ажилтай шөнө ч бараг унтдаггvй төр улс тvмэн олныхоо төлөө зvтгэдэг гэх. Ерөөсөө далд ерөнхийлөгчийн засаглалаас ядаж ил  хагас ерөнхийлөгчийн засаглалд шилжвэл шударга юм бишvv ч гэх.

 

            Бурханы vнэнч шавь ерөнхийлөгч гэх

            Бурханы шашиндаа бол тун ээлтэй ерөнхийлөгч маань мөргөнө сөгдөнө маань уншина гэдгийг vзvvлж өгдөг шvv гэх. Муу нь юу байхав ч гэх.

Багадаа чадалтай ламд шавь орж номын дуу сонсож ямарч байсан хийморын сан тавчихтайгаа болсон гэдгээ өөрөө ч нуудаггvй гэх.

Тvvний тухай бvр *бvх биеэрээ дvvрэн бурханы ном шивчихсэн байдаг тэгээд л олны хар цагаан хэл аманд өртдөггvй, бас болоогvй Шашин төрийг хослон баригч ерөнхийлөгч* гэх мэт яриа олны дунд  байдаг нь нууц биш гэх.

Ямар сайндаа л *ерөнхийлөгчөөсөө буудаг юм аа гэхэд хамба болно шvv*  гэдэг онигоо хvртэл гарах вээ дээ гэх. 

Бурханч лам Пvрэвбаттай тун дотно байдаг нь олон нийтэд ил байдаг гэх. Удахгvй тvvнийг хамбаар тавих байх ч гэх.

Монгол тvмний тvvх соёл зан заншилтай хамаатай төрийн олон ажилд бурханч ламтан бурхан бvтээх ажлаа тvр орхиж эгэлгvй сэтгэлээр зvтгэдэг гэх. Тэрээр хэлмэгдсэн лам нарын яс ухаж гаргах, тvvгээрээ суварга босгох, шөнө дөлөөр булш хөндөж бунхан нvvлгэх гээд эгэл хvн бодохоос ч аймар ажлыг нь нугалж төр тvмэн олны ажлыг хөнгөлж тун их тус буян хvргэдэг гэх. Yvнийг нь ч vнэлж төрийн тэргvvн маань өөрийн гараар *гал хамдаа* гавьяат лам гэдэг эрхэм цол тэмдэг хvртээсэн гэх.

Бас болоогvй ээ *ясчин* гэдэг vгнээс болсон гэх ч өөр шалтгаанаас болсон ч гэдэг ямартай ч Пvрэвбат ламтантай, төрийн тэргvvн хvч хавсран хөөрхий муу өвгөн сэтгvvлчийг шvvхдэж цагдаагийн хаалга сахиулж, сайн хашраасан гэх. Vvгээрээ сэтгvvлчдэд халгаатайгаа харуулсан ч гэх.

 

Сэтгvvл зvйд халгаатай, ээлтэй ерөнхийлөгч гэх

Манай ерөнхийлөгчийн нэр хvнд халдашгvй дархан гэх. Яг Богд уул шигээ юм байх гэх. Гэтэл Богд ууланд маань хулгайгаар мод бэлтгэгчид зөндөө гэх. За за энэ ч яахав гэх. Ямар ч байсан тvvний тухай янз бvрийн муу муухай мэдээ нийтлэл бичсэн сэтгvvлч хэвлэл мэдээллийн хэрэгсэл сайнаа vздэггvй гэдэг бил ээ гэх. Сэтгvvлч байтугай сонин хэвлэл ч сайнаа vздэггvй гэх. Ерөнхийлөгчийг бичихлээр л нэг банк гарч ирээд л өмнөөс шvvхэд өгөх юм, ерөнхийлөгчийг бичихлээр л нэг лам гарч ирээд өмнөөс нь шvvхэд өгөх юм гээд нэгэн сэтгvvлч халгалан бичсэн байсан гэх.

Би ч гэсэн *гэх гэх* гэж бичиж байгаа нь айж байгаагийнх, аятайхан өөрөөсөө холдуулж байгаагийнх  гэх.

Ардчилалын гэх сэтгvvлч *шар* Уянгаа хvртэл сониноо булаалгаж, эцэст нь сонинг нь хэвлэх vйлдвэр хvртэл олдохоо больтолоо дарлуулсан гэх. Ер нь тvvний тухай бичээд шvvхэд дуудагдсан сэтгvvлч цөөнгvй гэх...

Гэхдээ одоо ерөнхийлөгчид vйлчилдэг ХМХ-vvд бvр ч зөндөө гэх. Тvvнийг хувийн телевиз сонинтойг хvн болгон шахуу мэдддэг гэх. Гэхдээ vvнийг өөрөө vнэн ч гэдгvй худлаа ч гэдгvй бөөрөнхийлдөг гэх.

Япончууд тvvнд зvгээр л хувьд нь шахуу 120 саяын тоног төхөөрөмж бvхий ТВ-9 телевизийг бэлгэлэсэн гэх. Мөн тэрээр *Өнөөдрийн Монгол* гэх өдөр тутмын сонинг өөрөө санхvvжvvлэн гаргадаг гэх. Арай vгvй байлгvй дээ гэх.

Томоохон шар хэвлэлvvд хvртэл тvvнд тал засаж, дуу хоолой нь болдог гэж бодохоор тун ч сэтгvvл зvйд ээлтэй гэх.

Энэ нь тэгээд сэтгvvл зvйд хараат байх нэг талыг барих хандлагыг авчирч байгаа сөрөг талтай ч оршин тогтнох мөнгө төсөв хvртэх хайр ивээлд орох эерэг талыг агуулдаг ажээ гэх.

 

Баян эсвэл ядуу ерөнхийлөгч гэх

Хvмvvсийн ярих нь их л хөрөнгө чинээтэй болж огцом баяжсан нөхөр гэдэг юм билээ төрийн тэргvvн маань гэх. Төрийн тэргvvн маань ямар өөрөө ард тvмэн бидэндээ энэ тухайгаа ил болгож итгэж ярих биш vнэн худлыг чөтгөр бvv мэд дээ гэх.

Гэхдээ саяхан даа 25-р суваг телевизээр ярих нь цалингаасаа өөр орлогогvй амьдарч, төрийн хангамжтай тулдаа болж байна, костьюмаа ч шинээр авч чадахгvй арай гэж авсан нэгийгээ их л гамтай өмсөж болгодог доо ухааны юм жишимчгvй яриад сууж байх юм гэх. Эсвэл онигоо ярьсаныг нь хошин шогийн мэдрэмжгvй би буруу ойлгосон байж болох юм гэх. Ээ эвий минь дээ тэтгэврийн хэдээсээ болдог бол илvvчлэх  юмсан гэж хөгшид уярч төрийн тэргvvнээ өрөвдөөд нулимс дуслуулах шахсан юм байх гэх. Харин юм мэддэг ойлгодог зарим нь ичээд нvvр хийх газаргvй болсон юм байх гэх.

Нээрээ л ерөнхийлөгчийнхөө талаар ямар нэгэн компани ядаж л ТYЦ ажиллуулдаг байсан тухай дуулаагvй юм байна гэх.

Хөөрхий минь vнэхээр тvмэн олноо гэсээр төрийн төлөө явсаар юу ч vгvй өмссөн хувцаснаасаа өөр юмгvй хоцорч байгаа юм биш байгаа гэх.

Гэхдээ л тvvнийг Худалдаа хөгжлийн банкны тодорхой хувийг эзэмшдэг нууц эзэн нь гэдэг яриа бий гэх. Бас болоогvй ээ бас бус олон зvйлын нууц эзэн гэх. Их л нууц байдаг юм байх гэх. Ер нь тvvний дэмжлэг авалгvй юмны эзэн сумны занги болно гэдэг vлгэр гэдэг гэх.

Хальт дуулах нь ээ, vнэн худлыг мэдэхгvй ч Хvмvvнэлэгийн ухааны их сургуулийн хувьчлал ч гэсэн тvvний л дэмжлэгээр явагдсан гэх. Yгvй ч гэх.

 Нэг сургуулийн хувьчлал хvртэл тvvний урт мутарт ивгээгдэж эзнээ олдог гэж бодохоор тvvнд насаараа ч зvтгээд өрөө цайруулж чадахгvй шахуу хөрөнгөтөнvvд Монголд зөндөө биз гэж би хальт бодох гэх.

 

Төгсөв буюу *манж* vг

За за vг олширч ам халж, муурын сахлаар оролдсон хулганы vлгэр болж мэдэх нь байна гэх.

 Олны яриа ортой гэдэг vгийг санаж чихний дэргэдvvр өнгөрдөг таны амнаас хааяа цухалзаж байдаг vгсийг хамж шимэн сийрvvлэв гэх.

Эцэст нь туйлын vнэн гэж vгvй гэдэг vгтэй гар барьмой гэх. Алдаа мадагтай аваас өршөөмvй гэх. Баяртай гэх.

 

/Ард тvмний санал сэтгэгдэл захидлаас/

/Болод.М/ 

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax