bolod.M

2007-04-17 - Реалити шоу гэхээрээ юу дуртайгаа vзvvлж болдог гэж vv?!!

Реалити шоу гэх зvйл монголын хэдэн телевизvvдэд ханиад аятай л айхатар хурдан  халдварлаж байна. Суваг болгон дээр л шахуу нэг реалити шоу гэх зvйл гарч байдаг болж.

Манайхан нэг нэгнээ дуурайх дуу дуугаа авалцах хулгай хийх хумслахдаа авьяастай юм хойно яаж зvгээр байхав болгоод л байх шиг харагдана.  Заримдаа бvр Реалити шоу гэхээрээ л юу дуртайгаа телевизээр цацаж олон тvмэнд vзvvлж болдог гэж vv гэмээр санагдана. <br>

Шинэ байр -2 гэж нэг реалити хальт харлаа. Хоёр хосын секс хийж байгааг телевизийн сувгаар орон даяар цацаж байх юм. Бvр нөгөөө Агаа гэнэ vv хөтлөгч бололтой эр нь хосын сескт *шавар хааж* байн байн хаалгыг нь балбаж сандаргах юм. Энэ тэгээд Монголын анхны хөгжилтэй *порно реалити шоу* юм болов уу.

Ингэж залуу хосууд чардайж булайгаа дэлгэж байж нэг юм байрны тvлхvvр атгаж авах юм байх...

Миний гэр-2 гэж хvvхэд хөгшидгvй шимтэн vздэг нэг реалити байна. Хэдэн бацаанууд өөр хоорондоо хэрэлдэж нэг нэгнээ муулж сайлж гадуурхаж ганцаардуулж бvр хөөж тууж хасаж байх юм.

Нэвтрvvлгээс гарч байгаа нэг нь нус нулимсандаа хутгалдаж байхад нөгөө нэг нь Монголоор нэг хараал урсгаж *п...*-гаа  дуудаж хаалга савж байх нь vзэгдэнэ.

Оролцогч залуусынх нь ярих хэлэх аяглахыг хараад Монголын ирээдvй энэ гэж бодохоор мөн ч эмгэнэлтэй мөн ч ичмээр санагдах vе олон тохионо. Бас болоогvй ээ тэд нь Монголын олон мянган хvvхэд залуусаас шалгарсан шилэгдмэлvvд гээд байгаа. Амнаас нь ганц олигтой хэрэгтэй зvйл унаж байгаа юм байхгvй явган хэрvvл ширээ тойрсон хов хөврөнө. Хаа очиж харин гайгvй дуулдаг бололтой юм билээ.

Гэхдээ энэ нэвтрvvлэгийн гол зорилго нь юу вэ  гэж бодоход их сонин. Элдэв бараа бvтээгдэхvvн рекламдах, нэг залууг нь ялагч болгож мөнгө өгөх улмаар vзэгчдийг татах биш байлтай. Эндээс хvvхэд залууст vлгэр дуурайл авах суралцах зvйл юу ч алга гэж хэлэхэд болно. Харин ч бvр эсрэгээрээ ёс суртахуунгvй бvдvvлэг хvмvvжилгvй байдал харагдана. Шинэлэг гэгээлэг сайхан зvйл жаахан ч гэсэн нэмж болдоггvй юм байхдаа....

Монголын vндэсний телевизийн Yдшийн хэмнэл сутидийн Амьдрал өөрөө саак нэртэй нэгэн реалити мөн л 2 дахиа нахиж байна.

Уг нь байгаль дээр залуу хvмvvсийг амьдрах арга ухаанд сургах мундаг санаа зорилготой нэвтрvvлэг юмсанж. Нэг vгээр хэлбэл байгаль хvн хоёрыг холбосон хvнийг байгальд нь ойртуулсан дажгvй л хэлбэр юм. Даанч найруулага хийц маяг нэг л бишээ. Сонирхол татах юмгvй тааруухан нэвтрvvлэг гэж олон хvмvvс дvгнэж байхыг сонслоо. Мөн л нэг сvртэй ивээн тэтгэгч нарын реклам ханхалсан нэвтрvvлэг болжээ. Урц овоохойд хэдэн бөөвгөр *өлөн* залуус өдөржин хоол ярилцаж хов хөөрөлдөнө. Нэг ийм л дvр зураг ажиглагдсан.

Саяхан нэг хальт хартал нөгөө хэдэн оролцогч сайн эрс маань тарвага урхидаж барих гээд урхи тавьж байгааг нь vндэсний телевизээр бахархалтайгаар харуулж байх юм. Монгол улс даяар агнахыг нь хориглочихсон байгаа тарвагыг мань хэдэн нэвтрvvлэгт оролцогч нөхөд хууль тогтоолыг зөрчиж агнах нь ээ. Янз нь их л өлсөж дээ. Угтаа бол агнах зөвшөөрөлтэй байсан ч гэлээ урхиар агнахыг бvр цээрлэн хориглодог номтой. Учир нь урхиар тарвага агнаснаас болж өнөөх аюулт тарваган тахал хэмээх өвчин гарах магадлал өндөр болдог аж.

Нэг иймэрхvv л болдоггvй юм харуулаад халуураад байдаг  реалити шоу гэх юм монголд хөгжсөөр.

Хvvхэд багачууд vзэж баяссаар. Дагаж дуурайсаар.  Аль ч реалитид нь тэр архи пиво ууж байгаа явдал мэр сэр vзvvлдэг нь нөгөө л хориотой далд рекламны нэг мэт. Иймэрхvv байдалд хяналт тавьдаг газар хvн гэж ер нь байна уу?!!

2006 он

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax