bolod.M

2007-04-17 - Тату хамтлаг ирнэ гэдэг луйвар байсан уу?!!

Их Монгол 800 жилд зориулж Тату хамтлаг Монголд ирж Төв цэнгэлдэх хvрээлэнд5 сарын 29-нд тоглоно гэсэн зар реклам нэг хэсэгтээ бөмбөгдөж байгаад өдийг хvртэл бvхэл бvтэн 5 сар сураггvй болов.

Тус тоглолтын ерөнхий зохион байгуулагч нь урд нь нэг их сонсогдогдож байгаагvй Монголын шоу урлагийн холбоо гэх сvржин нэртэй газар байсан. Тэр холбоо нь ч одоо байдаг юм уу vгvй юм уу бvv мэд.

Ямартаа ч 4500 төгрөгийн тасалбар авсан баахан хvмvvс нvдээ ширэгтэл Тату хамтлагийг харуулдсаар хvлээсээр. Одоо бvр аргаа барж найдвар тасарч байх шиг байна. Ядаж ганц ч гэсэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тус тоглолт яасан ийсэн тухай тайлбар мэдээ уучлал гуйх зэрэг зvйл гарсангvй. Харин ч бvр усанд хаясан чулуу шиг таг.

Энэ арай жинхэнэ та битгий уурлаарай шоу, өнгөрсөн 4 сарын 1-ний хатуу тоглоом, эсвэл бvр луйвар байсан юм биш байгаа гэж эргэлзэж эхэллээ.

Хэрэв тийм бол энэ хэргийг ч гэсэн шvvх цагдаа нь хянаж шалгаж олон тvмнийг хохиролгvй болгоход оройтоогvй байна. Мэдээж 4500 төгрөгийн хэдэн тасалбар аваад хулхидуулж хохирчихлоо гээд хvмvvс өлсөглөн зарлаж жагсаал хийхгvй нь тодорхой гээд хаяж болохгvй биз. Харин ч мэт олны итгэл сэтгэлээр тоглосон  тийм ч жижигт орохгvй луйваруудад хатуу хариуцлага тооцож байх нь ирээдvйд дахин гарах том луйвар иргэдийг хохироох их аюулаас урдчилан сэргийлэх хатуу сануулага болно.

Иргэдээс гадна бас янз бvрийн хэлбэрээр ивээн тэтгэж баахан хөрөнгө мөнгөөрөө шатаад хохироод луйварчины хамсаатан мэт болоод vлдсэн байгууллага компаниуд ч байгаа бололтой.

Жишээлбэл тус тоглолтыг Hite, Женко тур бюро ХК, Соёмбо принтинг, Next level, Нийгмийн шинэчлэл сан, болон нилээд олон телевиз, FM, сонинууд зэрэг газар ивээн тэтгэж оролцжээ. Одоо тэд нь ч гэсэн сураг алдарсан Тату, Шоу бизнесийн холбоо хоёрыг хvлээсээр гайхаж сууна.

Ийнхvv ард иргэдийг сураг ажиггvй хvлээлгэж байхаар эртхэн vнэн мөнийг нь хэлж vнгэгдэж хадгалагдсаар нойлын цаас шиг болоод байгаа тасалбараа авч эргvvлэн мөнгийг нь олгож эхэлбэл яасан юм бэ?

Эсвэл зохион байгуулагч этгээдvvд нь мөнгөө vрээд дууссан уу, өөр бизнест оруулаад шатсан уу, vгvй бол бvр гадагшаа гараад арилцгаасан уу? Бvv мэд.

Ямар ч атугай олон иргэдийн гар дээр Хера экуйтмент ХХК-ийн санхvvгийн тамгатай ерөнхий зохион байгуулагч Шоу бизнесийн холбоо гэсэн Тату хамтлагийн нэг бvр нь 4500 төгрөгийн vнэтэй тасалбар гэх цаас байсаар...

Хvмvvс мөнгөө ядаж эргvvлээд авчих юмсан гэж байна.

 

Энэ янзаараа ирэх жил ч Тату тоглолтын сураг нь гарахгvй бололтойдог оо.

 

Энэ талаар холбогдох байгууллага хууль хяналтын байгууллага цагдаа нь шалгаж ард иргэдийг хохиролгvй болгох арга хэмжээ авах эс бөгөөс тэрхvv зохион байгуулагч газар нь ядаж олон нийтэд мэдээлэл хийж хэзээ хаана яаж тоглох хэрхэн тасалбар авсан хvмvvс нь хохиролгvй болох талаар мэдээлэхийг олон хvмvvс шаардаж байна шvv!

Нээрээ одоо болтол надад 4 тасалбар байж л  байна яах уу цус хогийн саванд шидэх vv?

Болод.М

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax