2007-04-17 - Мөрийтэй тоглоом гэж мангас!!!
Казино хэмээх атгаалжин хар мангас Монголыг залгихаар айсуй!!!
Цуврал-1
Урьд мөрийтэй тоглоом гэж айхтар мангас манайд ихэд дэлгэрч байсан, тvvнд хvмvvс хэрхэн татагдаж яаж амь амьдарлаа сvйтгэдэг байсан, тvvний эсрэг төр засаг ард нийт хэрхэн тэмцэж байсан тухай бид багагvй сонсож дуулж байсан билээ. Зах зухаас нь ч гадарлах бvр биеэр туулсан хvмvvс ч өдгөө олон буй.
Мөрийтэй тоглоомноос болж өнгөтэй өөдтэй явсан хvн мал хөрөнгө орон гэр бvр эхнэрээ хvртэл тавиад туучихсан тухай итгэмээргvй гэлээ ч vнэн бодит ам дамжсан яриа дуулддаг л байсан. Цаг хатуу vед хэдэн нөхөр мөрийтэй муушиг тоглосон хэргээр л дээлээ нөмөрдөг байсан. Yvний буянаар ч энэхvv амар аргаар мөнгө олох хялбар аргаар амьдрах арга, араасаа атаа жөтөө архидалт, дээрэм луйвар, янхандалт хvм амины хэрэг дагуулсан золигийн тахал бага ч атугай дарагдсан тvvхтэй.
Гэхдээ тухай vед хэсэг бvлэг нөхөд нэгнийдээ цуглаад л архи айраг сөгнvvлж, тарган хонь муулуулж байгаад л тавтайхан идэж ууж хэдэн өдөр шөнө мөрийтэй хөзөр тоглож архиддаг моод ч гэх юм уу дон ч гэх юм уу юманд автсан хvмvvс цөөнгvй байжээ. Бvр булхайцахгvй, мөрийгөө буцахгvй гэж тангараг тавьж ширээн дээрээ урт балиус хутга тавиад нааддаг ёс ч байсан гэх юм билээ. Хэрэв хэн нэг нь новширвол шууд дvрэх юм байх аа. Энэ мэт мөрийтэй тоглоомноос болж амь амьдралаа сvйтгэсэн хvмvvс ч цөөнгvй байдаг. Мөн энэхvv мөрийтэй тоглоом гээчийг дагаж байдаг хар сvvдэр бол яах аргагvй гэмт хэрэг. Архидалт зодоон нvдээн алаан талаан дэээрэм тонуул биеэ vнэлэлт гэх мэт есөн шидийн болохгvй хэрэг эндээс vvддэг байж. Ийм л хар мөртэй эд бол яах аргагvй энэ мөрийтэй тоглоом. Энэ тухай хуучны хvмvvсээр яриулбал ёстой л нvд бvлтийж чих дэлдийм сонин хөөрөх нь дамжиггvй. Хөдөө бол буутай харуул гаргаж байгаад л айлын хуучин өвөлжөөнд харанхуй шөнөөр цуглаж тоглодог байлаа, хот хvрээ газар бол захын хорооллын нэг айлд л нийлж байгаад vзэж тардаг байсан гээд л ...
Энэхvv мөрийтэй тоглоом гээч нь яваандаа цэвэр залилангийн шинжрvvгээ шилжиж арга нь улам нарийссан гэдэг. Нууц vг хэллэг дохио зангаатай хөзрөн дээрээ нууц тэмдэгтэй гэх мэт хоорондоо нарийн зохион байгуулалтанд орсон мафи бvлэг маягтай болсон аж. Тэгээд л гаднаас гэнэн эсвэл хөнгөн шингэн зантай дээр нь мөнгөтэй нөхдийг уургалж урхидаж уруу татаж авчраад эхлээд хэд гурав бага сага мөнгө төгрөг хожуулж амтшуулж байгаад л нэг өдөр том бооцоон дээр юу ч vгvй цөлмөж орхих жишээтэй. Ингээд л өнөөх нөхөр нь алдсан мөнгөө алдсан аргаараа эргvvлж олох гэсээр архаг тоглоомчин залилагч болж хувирна.
Энэ мэт амар хялбар аргаар олсон их хэмжээний мөнгөө архи дарс хvvхэн шууханд цацана. Yvнийг дагаад тухайн vед *банзал, жиба* гэх мэт нэр томьёо vvсч хэсэг бvлэг хөнгөн явдалт охид хvvхнvvд одоогийнхоор бол биеэ vнэлэгч янханууд бий болж байсан гэх юм билээ.
Сvvлдээ мөрийтэй тоглоом нь шорон оронгоор явсан эсвэл энэ тэр нутаг жалга довын хулигаан атаман vл бvтэх нөхдийн гол ажил болж хувирсан ч гэх. Ингэж л хvрээгээ тэлж хар талруугаа улам хэлбийж зохион байгуулалттай хvнд гэмт хэргийн vvр уурхай болдог аж.
Гэхдээ тухайн vеийн хатуу бодлого vvнтэй хатуу тэмцэж барьж байсан байдаг ч дарж чадаагvй нь vнэн.
Харин 1990 оны ардчилал гарч юм бvхэн чөлөөтэй болов. Энэ vеэс л ёстой нөгөө уяанаасаа алдуурсан нохой гэдэг шиг юм болов. Хот аймгуудын хар захууд дээр бяцхан казино маягийн зvйл бий болж тэнд чөлөөтэй мөрийтэй хөзөр элдэв тоглоом тоглуулах болов. Бvр зөвхөн энэхvv зах зээлээс буюу тоглуулж эсвэл тоглож хоолоо олдог хvмvvсийн арми ч бий болов.
Мөн гэрт гадаагvй мөрийтэй тоглох нь газар авч бvр тусгай машин унаатай тоглоомчид хот аймаг сум баг хот айл дамжин аялан тоглох болсон байна. Араас нь идсэн хожсон мал сvргийг нь туудаг тууварчинтай, мөн хожсон луйвардсан идсэн эд зvйл мөнгө аяга эмээл хазаар гэрийн мод эд хогшил сэлтийг тээвэрлэдэг ачааны машин хvртэл дагаад сvнгэнэдэг нь хэвийн vзэгдэл болжээ. Ингэж л нэг хэсэгтээ газар авсан гэх.
Yvнтэй зэрэгцээд гадны янз бvрийн залилангийн тоглоомууд ар араасаа шил шилээ даран орж ирэв. Шаарик нуух, Найм уу эсвэл гурав уу? гэх мэт цэвэр залилангийн тоглоомууд ид дэлгэрч олон ч итгэмтгий саваагvй монголчуудын халаасыг хоосолсон доо.
Энэ хэдэн захын жишээнvvд бол хvн ардад тун их хортой амархан тархаж газар авч чаддаг ханиад байсан ч жинхэнэ ДОХ буюу Казино гээж атгаалжин хар мангасын дэргэд юу ч биш бөлгөө.
Саяхан Монголчуудыг багагvй самарсан покер гэх мэт автомат тоглоомууд ч жинхэнэ Казиногийн дэргэд нь хvvхдийн тоглоом гэнэ.
Тэгвэл өдгөө манай төрийн тvшээд гэх этгээдvvд Монголд Казино гэгчийг оруулж ирэх байгуулах гэж улайран зvтгэж хууль санаачлан бариад байна.
Хууль нь батлагдах эсэх нь ч тодорхойгvй байхад аль хэдийн хээл харуулиа өгөөд лоббигоо хийчихсэн, казиногийн хуулийг өөрийн таашаалд нийцсэнээр батлуулах нь тодорхой болсон нөхдvvд эрх мэдэлтнvvд vvнийг батлан нотолж аль хэдийн казиногийн барилга цогцолборынхоо ажилд орчихсон хэдэн га газруудыг өөрсдийн мэдэлд авчихсан хуулиа хvлээгээд алгаа хавсраад сууж байна. Цаана чинь!!!
Тэгвэл ухаант монголчууд бид өөрсдийнхөө төлөө ирээдvйнхээ төлөө тэмцэх хэрэгтэй болжээ. Зөвхөн хувийн эрх ашиг мөнгөнд дурлагсад ард тvмнийхээ ирээдvй эрх ашгийг уландаа гишэглэгчдийн эсрэг бvх нийтээрээ тэмцэхийг уриалаж байна!!!! Казиногийн хуулийг батлуулахын эсрэг тэмцэцгээе! Казино Монголд хэзээч сайн сайхныг авчрахгvй нь хэнд ч тодорхой!
Bolod01@chinggis.com
|