Аавыгаа дурсаж байх нь ээ нэгэн хөгжилтэй ч юм уу дурсамж гэнэт толгойд зурсхийлээ. Ингээд энэхvv дурсамжаа та бvхэнтэй хуваалцья!
Аав маань нэгэн удаа эмнэлэгт сувилуулахаар хэвтлээ. Тэгээд л эгч ах бид аавыгаа ээлжлэн эргэдэг байлаа. Гэхдээ бид эргэх гэж очоод эргэх биш өөрсөдөө л баахан чихэр боов чирээд гэртээ ирдэг байлаа. Учир нь аавын маань ажлынхан анд найзууд шавь нар нь гээд өдөрт эргэлтээс их юм байхгvй идэх уух юм нь бялхаад бараг муудаж хөгзөрөх нь халаг байдаг байв.
Ингээд л нэг өдөр миний эргэх ээлжийн өдөр боллоо. Эхлээд ааваас юу юу хэрэгтэй байгааг заавал асуугаад тэгээ...